БНСУ-ыг дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

БНСУ-ыг дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгохыг хүсэв

БНСУ-ыг дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгохыг хүсэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаа хүлээж авсан эхний 100 хоногтоо зориулж илтгэл тавьсан. Энэ үеэрээ тэрбээр Өмнөд Солонгос улс дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг болох төлөвлөгөөтэй байна гэж хэлэв.

"АНУ, Орос, Францын дараа дэлхийн шилдэг дөрвөн батлан ​​​​хамгаалах экспортлогчийн тоонд орсноор бид стратегийн үйлдвэржилт, батлан ​​​​хамгаалахын хүчирхэг төв болох болно" гэж ерөнхийлөгч Юн Сук Ёл хэлжээ.

Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2021 онд Өмнөд Солонгос зэвсэг нийлүүлэлтээрээ дэлхийд 10-р байранд орсон байна. Тус судалгааны хүрээлэнгийн хяналтын системийн үнэлгээгээр Өмнөд Солонгосын зэвсгийн экспорт 566 сая ам.доллар гарчээ. Сөүл 1.7 тэрбум долларын зэвсгийг  өнгөрсөн онд худалдаж чадсан ба  борлуулалтаараа Италиас нэлээд хоцорч, дөрөвдүгээр байранд оржээ. Тэгвэл АНУ-ын зэвсгийн экспорт 10.6 тэрбум доллар байжээ.

Өмнөд Солонгос зорилгодоо хүрэхийн тулд аль хэдийнэ борлуулалтын алхам хийгээд эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр Польш улсад 1000 шахам К2 танк, 600 гаруй их буу, олон арван сөнөөгч онгоц нийлүүлэх хамгийн том зэвсгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн хоёрдугаар сард Египеттэй K9 өөрөө явагч гаубиц болон туслах машин нийлүүлэх 1.7 тэрбум долларын гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж