Хятадын эрх баригчид ган гачиг, хэт халалтын улмаас бүс нутгийн төв болон баруун өмнөд хэсэгт хур тунадас оруулахыг оролдож байна. Азийн хамгийн урт усан зам болох Хөх мөрөн ган гачгийн улмаас хамгийн доод хэмжээндээ хүрсэн тул хур тунадас хүчээр оруулах шийдвэр гаргажээ. Зарим нутгаар ердийнхөөс бага хэмжээний хур тунадас орж буй нь ган гачиг үүсгэх шалтгаан болж байна. Тухайлбал, Хубэй болон бусад хэд хэдэн мужууд ган гачигт нэрвэгджээ.
Түүнчлэн усан цахилгаан станцын нөөц хоёр дахин багассан гэдгийг албаныхан мэдээлэв. Үүний зэрэгцээ хэт халалтын улмаас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь эрчим хүчний компаниудыг маш их дарамтанд оруулав. Нийт хоёр сар үргэлжилсэн хэт халалтын давалгаа нь Хятадад бүртгэгдэж байгаагүй хамгийн урт хугацаа гэж Цаг уурын үндэсний төв мэдэгдсэн.
Хөх мөрөн орчмын бүс нутгууд хур тунадасны хомсдолтой тэмцэхийн тулд үүл буудах ажиллагаанд шилжиж, химийн бодис тээвэрлэсэн пуужингаа тэнгэрт хөөргөсөн байна.
Зарим газруудад үүл буудсан ч бороо бага орж буй тул хур тунадас буулгах хүчин чармайлтаа зогсоожээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ