"1, 23, 18 дугаар сургууль дээр бүртгэлийг ил тод хийнэ"

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

"1, 23, 18 дугаар сургууль дээр бүртгэлийг ил тод хийнэ"

"1, 23, 18 дугаар сургууль дээр бүртгэлийг ил тод хийнэ"

Хичээлийн шинэ жил хаяанд ирж ерөнхий боловсролын сургуулиуд шинэ элсэлтээ авч эхлэх гэж байна. Жил бүрийн намар нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Тухайлбал, эцэг эхчүүд ажилтайгаа ойрхон эсвэл төвийн сайн гэсэн сургуулиудад харьяаллын бусаар хүүхдээ элсүүлдэг. Уг асуудлаас үүдэн тухайн сургуулийн хамрах тойргийн хүүхдүүд хохирч үлддэг нь нууц биш. Мөн хүүхдийн тоог хэтрүүлж авснаас сургуулиудын ачаалал ихэсч, түгжрээ үүсгэдэг гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.

Харин өнгөрөгч оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүд зөвхөн өөрсдийн харьяа сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Гэсэн ч энэхүү шийдвэр нэр бүхий 15-16 сургуулиудад хэрэгжихгүй байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.ЭнхАмгалан хэлсэн. Тэрбээр, “Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1, 23, 18 зэрэг сургууль дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сургах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоногэсэн юм.

Тэгвэл дээр дурдсан хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд элсүүлдэг гэх 1, 23, 18 дугаар сургуулиудын харъяа дүүрэггудамж, орон сууцны мэдээллийг хүргэж байна.

  • Нэгдүгээр сургуульд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны хүүхдүүд харьяаллын дагуу хамрагдах ёстой. Хамран сургах тойргийн гудамж, орон сууцны хувьд Энхтайвны өргөн чөлөөний 10, 10/1, 10/3, 12/1, 12/2, 12/3, 40, 44, 58, Олимпын гудамжны 14, 16, 17 , 18, 20, 20A, 22, 30, 5 дугаар хорооллын 1, 2, 4, 5, 33, Жамъян гүний гудамжны 5/2, 8, 9,12, Амарбаясгалант зочид буудал буюу 15A/5, Чингисийн өргөн чөлөөний 14, 15/1, 15/2, 19, 19A, DHL Буухиа шуудангийн 10/5, Амины орон сууц, нэгдүгээр сургуулийн байр, 220 мянгатыг 23, 24, 24 Чагдарын гудамж 42, 46, Сөүлийн гудамж 61, 9A, 9Б/Юнеско 11, Автозамчдын 26, Континенталь, Ойн гудамж, Олимпын гудамж 32/1, 33A, 33Б, 35, 50, Авто замчдын гудажны 56A, 56 байр, Стар аппартмент тус тус орно.
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 18-р сургуульд ХанУул дүүргийн гуравдугаар хорооны хүүхдүүд хамрагдах эрхтэй. Хамран сургах тойргийн гудамж, орон сууцны хувьд Шаравын-48, ЧӨЧний 50, 1a, 61, 20, 49, 51, 53, Үйлдвэрийн 24a, 24б, 26a, 26б, 29a, 29б, 43а, 43б, 43г, 51a,9, 9a, 17, 19, 33, 20, Ажилчны 80/1, 80/2, 80/3, 80/5, 80/6, ЧӨЧний 44а, 44б, 44в, шинээр ашиглалтад орсон ЧӨЧний 44г /Алтаргана/, 7/1, 7/2 /cozy/, МИС дотуур байр зэрэгт оршин суудаг хүүхдүүд хамрагдах юм.
  • Харин 23-р сургуульд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд оршин суудаг хүүхдүүд харьяалагдах юм. Хамран сургах тойргийн гудамж, орон сууцны хувьд 1, 3-10-р байр, 22, 23, 5/2, 5/3, 5/5, 6/1, 7/1, 7/2, 7/4, 12-19, 26, 35-41, 45, 46, 2/3-р байр, тег 50, м100, б-8, а-4, сб-13, 6a байр, центр-34, Жүр үрийн 8-н айлын байр зэрэг хамаарагдана.

Нийслэлийн хэмжээнд энэ жил 38223 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Эдгээр хүүхдийн бүртгэлийг “E-Mongolia”-аар дамжуулан цахимаар хийхээр болсон. Уг шийдвэрийн талаар эцэг, эхчүүд нийгмийн сүлжээнд өөрсдийн байр суурийг илэрхийлээд буй. Тухайлбал Цахим бүртгэл шударга явагдаж чадах уу”, “Манай хүүхдийн оронд өөр хүүхдийн нэр оруулчих вий”, “Харьяа сургуульдаа орж чадсан үгүйг яаж мэдэх вэгэх мэтчилэн олон эргэлзээтэй байгаа юм.

Д. Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж