Ченжүүд малчдаас үхрийн махыг 7000 төгрөгөөр авч байна

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Ченжүүд малчдаас үхрийн махыг 7000 төгрөгөөр авч байна

Ченжүүд малчдаас үхрийн махыг 7000 төгрөгөөр авч байна

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны наймдугаар сарын 17-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн махны борлуулалт дуусаагүй ч зах, худалдааны төвүүдэд нойтон махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13000-15500 төгрөг, хонь болон ямааны мах 9000-9800 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Угтаа орон нутгийн малчид махаа килограммыг нь 4000-7000 төгрөгөөр бодож ченжүүдэд зарж байгаа аж.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-110 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6500 төгрөг, хонины ноос кг нь 1000-1500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 10 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 8000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12000-13000 төгрөг, цул нь 13000-15500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 8000-9000 төгрөг, цул нь 9000-9500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9000-9500 төгрөг, цул мах нь 9000-10500 төгрөг,
  • Адууны  мах 9000-9500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж