Бруклин Бекхэм наргисныхаа төлөө шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Бруклин Бекхэм наргисныхаа төлөө шүүмжлэлд өртөв

Бруклин Бекхэм наргисныхаа төлөө шүүмжлэлд өртөв

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн хүү Бруклин олон нийтийн сүлжээнд хөнгөн наргисныхаа төлөө шүүмжлэлийн бай болов. Тэрбээр 1.2 сая ам.долларын үнэтэй спорт автомашин унаж буй зургаа оруулснаар энэ бүхэн эхэлжээ. Түүний зургийн дор олон хүн Бруклиныг юу хийдэг болоод үнэтэй машин унаж байгааг нь сонирхсон аж. Тухайлбал, нэгэн хүн "Залуу минь! Чи юу хийдэг вэ? Машин чинь гайхалтай юм!" гэж бичсэнд Бруклин "Мм, Би тогооч" гэж хариулжээ. Өнөөх хүн "Чи үнэхээр тогооч гэж үү? Дэлхийн хамгийн шилдэг тогооч уу?" гэж лавлан асуухад Бруклин "Тийм болох гэж хичээж байна" гэсэн байв. Гэвч түүний хошигносон хариулт олон хүний эгдүүцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулжээ.

Саяхан гэрлэж, өрх толгойлох болсон Бруклин улаан өнгийн "McLaren P1" машинаараа Беверли Хиллзээр зугаалж яваа нь папараццийн дуранд олон удаа өртсөн.

Brooklyn Beckham standing next to his red McLaren

Өөр нэг хүн "Чи юу хийдэг вэ?" гэж асуухад Бруклин "Манай аав ээж баян. Тиймээс би ер нь зугаацдаг" гэсэн бол өөр нэг сэтгэгдэлд "Би баян төрсөн" гэж хариулжээ. Тэрбээр тэрбумтан эцэг, эхтэй бас баян хүний охинтой гэрлэсэн гэдгийг хэн бүхэн мэднэ.

Үнэндээ Бруклин нийгмийн сүлжээнд гэртээ хоол хийж буй бичлэг, зургаа тогтмол оруулдаг. Тэрбээр хоолны урлагийн талаар бусдад зөвлөхдөө "Хүсэл тэмүүллээ л дага. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлээ л хий" гэж зөвлөдөг аж.

Brooklyn Beckham in his kitchen

ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж