Австрийн мэргэжилтэн Эрик Шченк "Очирдагинас" ХХК-ийн үйлдвэр дээр ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Австрийн мэргэжилтэн Эрик Шченк "Очирдагинас" ХХК-ийн үйлдвэр дээр ажиллалаа

Австрийн мэргэжилтэн Эрик Шченк "Очирдагинас" ХХК-ийн үйлдвэр дээр ажиллалаа

БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН жор амтлагчны үйлдвэр “Zaltech” компани нь “Очирдагинас” ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Бид дэлхийн олон улсад өөрийн жор амтлагчаа нийлүүлдэг.

Намайг Эрик Шченк гэдэг. Би “Zaltech” компанийн зүүн өмнөд Ази, Африк хариуцсан борлуулалтын газрын захирал бөгөөд компанийн ерөнхий технологичоор ажилладаг. Би энэ удаагийн эрэлтэн дээрээ “Очирдагинас” ХХК-н зах зээл дээр танигдсан бүтээгдэхүүнүүд дээр технологийн хувьд сайжруулалт хийж мөн шинээр 4н төрлийн бүтээгдэхүүнийг нэмж гаргахаар ажиллаа.

Таны идэх дуртай “Очирдагинас” ХХК-н хиам, мах махан бүтээгдэхүүнийг Австри улсын “Zaltech” компанийн жор амтлагчаар үйлдвэрлэдэг.

“Очирдагинас” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйд Австри улсаас шинэ жор нийлүүлж, тэрхүү жороор шинэ бүтээгдэхүүн гаргаж Монголын хэрэглэгчдэд таниулах зорилготой байна. Мэдээж энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц амт чанартай бүтээгдэхүүн байх бөгөөд Монголын зах зээл дээр гаргахаар зорьж ажиллаж байна.

"Очирдагинас" ХХК-ийн үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлийн процесс явагддаг.

Үйлдвэрийн үйл ажиллагаа нь ISO 22000, HACCP, GMP стандарт шаардлагын дагуу явагдаж байна.

Түүхий эд бэлтгэл:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг хийхдээ хамгийн эхний анхаарах зүйл бол мал эмнэлэгийн эрүүл ахуйн бичигтэй, үйлдвэрийн дотоод хяналтын лабораторид эрүүл ахуйн болон нян судлалын шинжилгээг хийж баталгаажуулсаны дараа, маханд мэдрэхүйн эрхтэний болон лабораторийн шинжилгээ хийж үйлдвэрийн түүхий эд бэлтгэлийн цехэд шилжүүлж, махыг шулж, ангилан, сортлож жижиглэсэнээр дараагийн дамжлагад шилжүүлэх юм. Энэхүү шаардлагыг “Очир-Дагинас” ХХКомпани 100% хангаж ажиллаж байна.

Бүтээгдэхүүний найрлага:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг хийхдээ технологийн хувьд орцыг зөв дэс дараалалаар хийж холих мөн орж байгаа орцуудыг технологийн нарийн горимоор тааруулж хийх нь бүтээгдэхүүний амт үнэр өнгө болон шинж чанарт нөлөө үзүүлдэг. “Очирдагинас” ХХК-н зах зээл дээр танигдсан бүтээгдэхүүнүүд дээр технологийн хувьд сайжруулалт хийж мөн шинээр 4н төрлийн бүтээгдэхүүнийг нэмж гаргахаар ажиллаа.

Савлагаа:

ХБНГУ-ын MULTIVAC компани Дэлхийн зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлдэг тэргүүлэгч компани бөгөөд “Очирдагинас” ХХК MULTIVAC компанийн сав баглаа боодол тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг нь БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИТҮҮМЖ, ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 100 ХУВЬ ХАНГАЖ ЧАДСАН ТЕХНОЛОГИЙН ТӨГС ШИЙДЭЛ юм

Шарах, утах:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг утахдаа зориулалтын утлагын төхөөрөмжинд хийж гол нь маш чанартай модны үртэсээр утах ёстой. “Очирдагинас” ХХК нь Герман улсаас оруулж ирсэн зориулалтын алимны модны үртэсээр утдаг нь бүтээгдэхүүний үнэр амт чанарыг гайхалтай сайн болгож дэлхийн стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хийж байна. Мөн утахдаа бүтээгдэхүүний гүний температурыг маш сайн тохируулах ёстой байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж