Австралийн парламент Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Австралийн парламент Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна

Австралийн парламент Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна

Австралийн парламентаас Ерөнхий сайд асан Скотт Моррисоныг таван үүрэг ролийг нэмэлтээр хэрэгжүүлсэн гэх мэдээллээс болж огцрохыг шаардаж байна. Харин Моррисон дээрх үүргүүдийг цар тахлын онцгой үед, шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлсэн гэж өөрийгөө өмгөөлж, огцрохоос татгалзжээ. Гэвч Моррисоны  эрх үүргээ хэтрүүлсэн гэх мэдээлэл цацагдснаар түүнийг дарангуйлагч гэж нэрлэх болсон аж.

Моррисон 2020 оны гурав,  2021 оны тавдугаар сараас эхлэн эрүүл мэнд, санхүү, төрийн сан, дотоод хэрэг, нөөцийн багцын хамтарсан сайд болсон юм.

Парламент түүнийг огцрохыг шаардаж байгаа ч тэрбээр үндэсний ашиг сонирхлын төлөө ажилласан гэж мэдэгджээ. Мөн тэрбээр хуулиас гажууд зүйл хийгээгүй тул огцрох үндэслэлгүй гэж мэтгэж байгаа аж. Харин ажиглагчид түүнийг өөрийн хүрээний хүмүүсээ ашиглан улсын төсөвт санаатайгаар өөрчлөлт оруулах гэж байна хэмээн үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж