Рианнагийн нөхөр 9 жил хорих ялаар шийтгүүлж магадгүй | News.MN

Рианнагийн нөхөр 9 жил хорих ялаар шийтгүүлж магадгүй

Рианнагийн нөхөр 9 жил хорих ялаар шийтгүүлж магадгүй

Рианнагийн нөхөр 9 жил хорих ялаар шийтгүүлж магадгүй

Рианнагийн нөхөр, реппер "A$AP Rocky" өнгөрсөн оны арваннэгдүгээр сард найзтайгаа маргалдаж, галт зэвсгээр танхайрсан гэх хэрэгт холбогдоод буй. Тэрбээр хоёр удаа буудаж, хохирогч хөнгөн гэмтэл авсныг прокурорууд хэлжээ. "A$AP Rocky"-ийн өмгөөлөгч хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Шүүх хурал ирэх Лхагва гаригт болно. Репперийг хагас автомат галт зэвсгээр танхайрсан, биечлэн галт зэвсэг ашигласан гэх хоёр хэргээр буруутгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол "A$AP Rocky" есөн жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх юм.

“Олон нийтийн газарт буу ашиглах нь зөвхөн онилсон хүнээр тогтохгүй Холливудад зочилж буй гэм зэмгүй хүмүүст ч аюултай, эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй ноцтой гэмт хэрэг. Манай ажлын алба энэ хэргийн нотлох баримтыг сайтар нягталж үзээд галт зэвсгийн тусгай зүйл анги нэмэх үндэслэлтэй гэдгийг тогтоосон” гэж Лос Анжелес дүүргийн прокурор Жорж Гаскон хэлэв.

Буудалцааны тухай мэдээлэл дөрөвдүгээр сард анх цацагдсан бөгөөд тухайн үед "A$AP Rocky" Лос Анжелесийн нисэх онгоцны буудал дээр Рианнатай явж байгаад баривчлагдсан. Тэрбээр 550 мянган ам.долларын батлан даалттайгаар гурван цагийн дараа суллагджээ. Цагдаа нар түүнийг баривчилсныхаа дараа гэрт нь нэгжлэг хийхэд олон тооны галт зэвсэг олдсон байна.

Хохирогч Терелл Эфрон өнгөрсөн долоо хоногт хуучны найзаа танхайрсан, хайхрамжгүй байсан, сэтгэл санааны хохирол учруулсан гэж шүүхэд өгчээ. Тэрбээр хамгийн багадаа 25 мянган ам.долларын нөхөн төлбөр авахыг хүсч буй аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-17 197.211.63.57

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө мөнгөнийхөө талыг төлдөг. Тэдэнд хагалгаа хийлгэх хамгийн сайн эмч байдаг тул [fortis-тай холбоо бариарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж