АНУ, БНСУ, Япон пуужингийн довтолгооноос хамгаалах сургуулилалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ, Япон пуужингийн довтолгооноос хамгаалах сургуулилалт хийв

АНУ, БНСУ, Япон пуужингийн довтолгооноос хамгаалах сургуулилалт хийв

АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд 2017 оноос хойш анх удаа хамтарсан цэргийн сургуулилалт хийлээ. Сургуулилалт наймдугаар сарын 8-14-ний хооронд болсон. Энэ нь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах сургуулилалт байсныг Пентагоноос өчигдөр /2022.08.16/ мэдэгдэв. Хойд Солонгосоор тогтохгүй Хятад руу чиглэсэн сургуулилалт гэж “Japan today” хуудас мэдээлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаа авсныхаа дараа Японтой харилцаагаа сайжруулж, хамтарсан сургуулилалтаа өргөжүүлнэ гэж амласан. Мөн Хойд Солонгосын заналхийллийг хязгаарлахын тулд АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлнэ гэжээ. Солонгосын хойгийг япончууд эзэлсэнтэй холбоотой түүхэн маргаан олон жил үргэлжилж, 2019 онд улам хурцадмал байдалд хүрсэн билээ.

Оролцогч талууд мэдээлэл солилцох гурван талт гэрээний дагуу тактикийн мэдээллээ хуваалцжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, тус улс АНУ-тай наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 1-ний хооронд дахин хамтарсан цэргийн сургуулилалт хийх юм байна. АНУ ба Өмнөд Солонгос улсууд сүүлийн жилүүдэд Covid-19-өөс хамаараад хамтарсан цэргийн сургуулилалтаа багасгаад байсан. Түүнчлэн Хойд Солонгостой хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлттай энэ нь холбоотой.

АНУ-ын цэргийн терминалын байршуулалтыг нэмэгдүүлэхгүй байх, Японыг оролцуулсан гурван талт цэргийн эвсэл байгуулахгүй байх тухай өмнөх удирдагчийн өгсөн амлалтыг биелүүлэхийг Бээжингийн эрх баригчид Юн Сук Ёлоос хүсчээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж