ББСБ-ын зээлдэгчийн тоо 1.4 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

ББСБ-ын зээлдэгчийн тоо 1.4 саяд хүрчээ

ББСБ-ын зээлдэгчийн тоо 1.4 саяд хүрчээ

Банкууд бүх зээлээ зогсоосон энэ үед банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авах иргэд ихэсч байгаа нь санхүүгийн зохицуулах хорооны нэгдсэн тайлангаас харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны нэгдүгээр улирлын байдлаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 529 ББСБ байна. Ингэхдээ нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өсөж, давхардсан тоогоор 4.6 саяд хүрчээ. Харин зээлдэгчийн тоо 2.4 дахин өсөж 1.4 саяд хүрсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагууд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 184.4 тэрбум төгрөгийн орлого олж, 105.8 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Ингэхдээ 78.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өмнөх оны мөн үеэс орлогын хэмжээ 69 хувь буюу 75.3 тэрбум төгрөгөөр, зардлын хэмжээ 56.5 хувь буюу 38.2 тэрбум төгрөгөөр, ашгийн хэмжээ 89.2 хувь буюу 37.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Зураг 1. Ашигт ажиллагааны үзүүлэлт /тэрбум төгрөгөөр/

Цар тахлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд ББСБ-уудын үндсэн үйлчилгээ болох зээлийн хүүгийн орлогыг хойшлуулсны улмаас салбарын орлого хумигдаж ашигт ажиллагаанд төдийлөн өсөлт байхгүй байсан бол энэ оны эхний улирлын байдлаар ББСБ-уудын үндсэн үйл ажиллагаа болох зээл олголт нэмэгдэж, үүнийгээ дагаад хүүгийн орлого болон үйлчилгээний хураамж шимтгэлийн орлого харгалзан 72.8 хувь болон 91.7 хувиар тус тус нэмэгдсэн байна

Нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 61.3 хувь буюу 871.6 тэрбум төгрөгөөр өсөж энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 2,293.6 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд 117.5 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулж, 2,176.1 тэрбум төгрөгийн цэвэр зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Тайлант улиралд ББСБ-ууд 1.2 их наяд төгрөгийн зээлийг 3.1 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр олгож, 865.3 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 2022 оны I улирлын байдлаар 1,453,685 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Нийт зээлийн үлдэгдлийн

  • 90 хувийг буюу 2.1 их наяд төгрөгийг хэвийн зээл
  • 3.5 хувийг буюу 79.3 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл
  • 6.5 хувийг буюу 149.0 тэрбум төгрөг чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Зураг 2. Зээлийн багцын чанар /хувиар/

Олгосон зээлийн 93.1 хувь буюу 1.1 их наяд төгрөгийн зээлийг иргэдэд, 6.9 хувь буюу 79.4 тэрбум төгрөгийн зээлийг хуулийн этгээдэд олгосон байгаа бол 93.5 хувь буюу 808.6 тэрбум төгрөг нь иргэдээс, 6.5 хувь нь буюу 56.7 тэрбум төгрөг нь хуулийн этгээдээс эргэн төлөгдсөн байна.

Нийт зээлийн ангиллаас харахад 1.2 их наядын зээлийн 69.6 хувийг иргэнд олгосон хэрэглээний зээл, 15.8 хувийг автомашинд зориулсан зээл 5.4 хувийг хуулийн этгээдэд олгосон бизнесийн зээл бүрдүүлж байна.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж