АНУ-ын арми өрсөлдөгчдийнхөө хурцадмал байдлыг дэврээхгүйн тулд нарийн арга ашиглах болов. Тус улс Орос, Хятадтай тулгараад буй хүндрэлээс зайлсхийхийн тулд пуужингийн туршилтаа хойшлуулаад байсан. Харин одоо АНУ тив алгасах баллистик пуужин хөөргөх туршилтаа үргэлжлүүлэв.
Калифорни дахь Ванденберг сансрын цэргийн баазаас Мягмар гаригт "Minuteman III ICBM"-ийн туршилт явагджээ. Пуужингийн зарим хэсэг Номхон далай дээгүүр хөөрч, Маршаллын арлуудын ойролцоо газардсан байна. Уг пуужин нь 9 мянга гаруй километрийн тусгалтай, цагт 24 мянга орчим км хурдлах чадвартай.
Энэхүү туршилт нь АНУ-ын цөмийн зэвсэгт хүчин бэлэн байгааг харуулж байна гэж Агаарын цэргийн хүчний албаныхан үзэж байна. АНУ 300 орчим ийм туршилт хийсэн бөгөөд албаны хүмүүс үүнийг "дэлхийн өнөөгийн үйл явдлын үр дүн биш" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ