Анжелина Жоли нэрээ нууцлан “FBI”-ын эсрэг нэхэмжлэл гаргав

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли нэрээ нууцлан “FBI”-ын эсрэг нэхэмжлэл гаргав

Анжелина Жоли нэрээ нууцлан “FBI”-ын эсрэг нэхэмжлэл гаргав

Анжелина Жоли хуучин нөхөр 58 настай Брэд Питттэй холбоотой мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа “Холбооны мөрдөх товчоо”-ны эсрэг шүүхэд хандсан байна. Тэрбээр өөрийн нэрээ нууцалснаар түүнийг шүүхэд "Жэйн Доу" гэдгээр тодорхойлж буй. "Жэйн Доу" гэх утга нь нэр нь тодорхойгүй эсвэл албаар хувийн мэдээллээ нууцалсан үед ашиглагддаг нэршил юм. 

Жоли Холбооны мөрдөх товчоог 2016 онд болсон хэргийг үл тоомсорлосон гэж үзэж, бичиг баримтуудыг шүүхэд шилжүүлэхийг хүссэн байна.

Тэрбээр нэхэмжлэлдээ мөрдөн байцаалтын ажиллагааг хаасан нь тодорхой бус байгаа гэж гомдол мэдүүлжээ.

2016 онд болсон хэрэг нь, Брэд Питт хувийн нислэгийн үеэр Анжелина Жоли дээр шар айраг асгаж, тохойг нь гэмтээсэн аж. Мөн хүү Маддокстой Питт ам муруйж, дайрсан байна. Уг үйл явдлыг сайтар шалгаж, шүүхийн баримт бичигт тусгаагүйд Жоли гомдолтой байгаа гэжээ. “TMZ”-ийн дагуу Жоли хэвлэлийн анхаарлыг татахын тулд шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж