Трамп “FBI”-г хулгайн хэрэгт буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Трамп “FBI”-г хулгайн хэрэгт буруутгав

Трамп “FBI”-г хулгайн хэрэгт буруутгав

Дональд Трамп Мар-а-Лаго дахь эдлэнд нь нэгжлэг хийх үеэр түүний паспортыг хураан авсан гэж Холбооны мөрдөх товчоо /FBI/-г буруутгажээ.Үүнийг "улс төрийн өрсөлдөгч рүүгээ халдах халдлага" гэж Трамп тайлбарлав. Мөн  АНУ-ын экс ерөнхийлөгч “FBI" агентууд түүний гурван паспортыг "хулгайлсан" гэж мэдэгдэв.

Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа түүний эдлэнд нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулсан хайрцгийг авч явсаныг албаныхан илрүүлсэн. Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн долоо хоногт түүний гэрт нэгжлэг хийж хэд хэдэн улсын чухал бичиг баримтуудыг олсон юм.

Үндэсний Архив, Баримт бичгийн алба /NARA/ Трампыг нууц баримт бичиг авсан гэж мэдэгдсэн ба холбооны хуулийг зөрчсөн эсэхийг шалгахыг Хууль зүйн яамнаас хүссэн юм.

“Truth Social” буюу өөрийн сошиал медиа платформ дээр бичсэн нийтлэлдээ Трамп дагагчдаа "Хөөх, Мар-а-Лагогийн үеэр  Холбооны мөрдөх товчоо миний гурван паспортыг (нэг нь хугацаа нь дууссан) бусад бүх зүйлийн хамт хулгайлсан. Энэ бол манай улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд улс төрийн өрсөлдөгч рүү халдаж буй үйлдэл” гэв.

Хууль зүйн яамны ажилтан “NBC News”-т ярихдаа, Трампын паспортууд Холбооны мөрдөх товчооны мэдэлд байгаагүй бөгөөд үнэн хэрэгтээ экс ерөнхийлөгчид буцааж өгсөн байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж