Элон Маск Манчестер Юнайтедыг худалдаж авна гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Элон Маск Манчестер Юнайтедыг худалдаж авна гэв

Элон Маск Манчестер Юнайтедыг худалдаж авна гэв

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск өчигдөр /2022.08.16/ Английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтед клубыг худалдаж авна гэж жиргэжээ. Манчестер Юнайтедыг худалдаж авах тухай түүний жиргээ хоёр цагийн дотор 220 мянган хүнд таалагдсан. Түүнчлэн 28 мянган твиттер хэрэглэгч цааш нь дахин жиргэжээ.

Манчестер Юнайтед нь дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клубуудын нэг бөгөөд 20 удаа Английн аварга болж, Европын цомд гурван удаа түрүүлж байв. Тус клубын одоогийн эзэмшигч нь Глэйзерийн гэр бүл юм. Тэд 955.51 сая ам.доллараар Юнайтедыг худалдаж авсан ч сүүлийн жилүүдэд багийн амжилт төдийлөн сайн бус байгаа тул хөгжөөн дэмжигчид нь тэдний эзэмшлийн эрхийг эсэргүүцэж буй.

Хөрөнгийн зах зээлийн Мягмар гаригийн хаалтын үнэлгээгээр Манчестер Юнайтед 2.08 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Жиргээчид түүний жиргээнд янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн. Тухайлбал, “Чи яг итгэлтэй байна уу?”, “Манчестер Юнайтедыг худалдаж аваарай. Дэлхийн шилдэг тоглогчдод хоёр тэрбумыг зарцуул”, “Манчестер Юнайтедын фэнүүдэд таалагдах болно. Манай клубыг Глэйзерийн гэр бүл сүйрүүлж байна. Гуйя, Глэйзерийг тоглоомоос гаргаж өгнө үү” гэх мэтээр хариу жиргэжээ.

Маск элдэв янзын жиргээгээрээ алдартай бөгөөд заримдаа үнэн худал эсэхийг нь ялгахад хэцүү байдаг аж. Тухайлбал, Твиттерийн удирдах зөвлөл түүний саналыг хүлээн авснаас хоёр хоногийн дараа тэр Кока-Колаг худалдаж авна гэж жиргэж байв. Одоогийн байдлаар Маск твиттерийн 44 тэрбумын гэрээний асуудлаар шүүхдэлцэж байна. Тэр твиттерийг худалдаж авахаар тохирсон ч долдугаар сарын эхээр гэрээгээ цуцалсан тул цахим сүлжээний компани түүнийг шүүхэд өгчээ.

Эх сурвалж: REUTERS, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж