Япон улсын өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2022” арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ Баасан, Бямба, Ням гаригт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг Япон улсад ажиллаж амьдарч, суралцсан болон төлөвлөж буй хүн бүр тэсэн ядан хүлээдэг билээ. Тэгвэл энэ жилийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн банк ажиллаж байгаа юм. Эдгээр өдрүүдэд Япон Монголын поп болон ардын урлагийн уран бүтээлчид үзүүлбэр үзүүлэхээс эхлээд гэнэтийн маш олон үзүүлбэр та бүхнийг хүлээж байна.
Бас нэгэн гэнэтийн бэлгийг задлахад ХХБ-ны Бритто карттай харилцагчид энэ өдрүүдэд давуу эрх эдлэх хамгийн хүндтэй зочид байх болно. Өөрөөр хэлбэл Бритто карттай хэрэглэгч та арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцох боломжтой. Мөн Бритто карттай харилцагч бүр Япон үндэсний хоолоор дайлуулж, үнэгүй INSTAX SELF PHOTO-той болох нь ээ.
Тэгвэл Бритто картгүй хүмүүс яах юм бэ гэж үү? Та бүхэн тухайн газартаа шууд картаа захиалаад, дээрх бүх эрхийг эдлээрэй. Хамгийн өнгөлөг, хамгийн гоё загвартай Бритто карт танд үргэлж хэрэг болно. Таны хэрэгцээ шаардлагад нийцсэн Монголдоо тэргүүлэх олон байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголт авах боломжтой.
Уншигч Та бүхэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд гэр бүлээрээ хүрэлцэн ирж, Япон өв соёлтой танилцан цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Худалдаа Хөгжлийн Банк
Холбоотой мэдээ