Боловсролын нэгдсэн арга хэмжээ 8/21-нд зохион байгуулагдана | News.MN

Боловсролын нэгдсэн арга хэмжээ 8/21-нд зохион байгуулагдана

Боловсролын нэгдсэн арга хэмжээ 8/21-нд зохион байгуулагдана

Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсад цар тахлын нөлөөгөөр хамгийн их хөдөлгөөнд орсон салбар бол боловсрол юм. Энэ хугацаанд хувийн хэвшил болон улсын зүгээс чадах хэмжээгээрээ өөрчлөлтүүд авч ирэхийг хичээсэн үе байлаа. Сайнтай ч муутай ч энэ бүх үйл хэрэг эцсийн дүндээ Монгол хүний төлөө гэдгийг дурдах хэрэгтэй.

Тэгвэл тун удахгүй эхлэх гэж буй шинэ хичээлийн жилийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт түлхэц үзүүлсэн бүх албан байгууллага болон технологийн компаниудын нэгдсэн “Боловсролын томьёо 2022” арга хэмжээг 8/21-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд” технологид суурилсан, боловсролын салбарын анхдагчдын нэг TomYo EdTech компани зохион байгуулахаар боллоо.

Ур арга хэмжээ нь мэдлэг, мэдээллийг тэгш хүртээх зорилгоор ямар нэг үнэ төлбөргүйгээр бүтэн өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд боловсролын салбарын анхны эвент, экспо хосолсон арга хэмжээ гэдгээрээ онцлог болох юм. Тиймээс энэ гайхалтай зүйлийг бие болгох суурийг тавьж өгсөн Golomt Bank, Technozone.mn ажиллаж байгаа билээ.

“Боловсролын томьёо 2022” арга хэмжээ нь дараах хэсгүүдэд хуваагдах тул бүх насны хүмүүс ирж, хичээлийн хэрэгслээ цуглуулахаас гадна байгууллагуудын дараагийн томоохон өөрчлөлтүүдтэй танилцаж, шинэ зүйлсийн талаар мэдэх боломжтой.

Эцэст нь бид нэгдэж тус арга хэмжээг цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, боловсролын салбарынхан болон бүх насны иргэд хуран цугладаг томоохон хэмжээний эвент болгохоор зорин ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл TomYo-ийн үндсэн сувгаар зочлоорой.

Асар захиалах: bit.ly/asar_bvrtgel

Хамтдаа Монгол оюуны төлөө нэгдэцгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-17 197.211.63.57

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө мөнгөнийхөө талыг төлдөг. Тэдэнд хагалгаа хийлгэх хамгийн сайн эмч байдаг тул [fortis-тай холбоо бариарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж