Эко системд ээлтэй хөвдөг байшин

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Эко системд ээлтэй хөвдөг байшин

Эко системд ээлтэй хөвдөг байшин

Панамын хойд эрэгт эко системд ээлтэй, дэлхийн хамгийн анхны хөвдөг, эко байшингууд баригдаж байна. “Ocean Builders” компанийн эл байшин нь 295 мянгаас 1.5 сая ам.долларын үнэтэй. Далайн эрэг дагуу зай талбай хомс байдаг асуудлыг шийдэхийн тулд тус компанийн инженерийн хэлтсийн дарга Рюдигер Кох, гүйцэтгэх захирал Грант Ромундт нар уг төслийг санаачилжээ.

Эко системд ээлтэй эл байшингууд нь гурван төрлийн загвартай. Усанд амьдрахад зориулагдсан “SeaPod”, хуурай газарт зориулагдсан “GreenPod”, экологи, эдийн засагт ээлтэй “EcoPod” зэрэг загваруудтай.

Байшин 73 м.кв талбайтай бөгөөд мастер унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөтэй. Түүнчлэн далайн уснаас дээш 2.2 м өндөрт өргөгдсөн бөгөөд 360 градусаар далайг харах боломжтой панорама цонхтой. Байшинг хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологиор тоногложээ. Тухайлбал, оршин суугч тусгай ухаалаг бөгжний тусламжтайгаар хаалгаа онгойлгож, хөгжмөө асаах боломжтой.

Эхний ээлжинд Панама дахь Линтон Бэй Маринагийн ойролцоо хөвдөг байшингуудыг барьсан бол цаашдаа олон улсад түгээхийг зорьж байна. Есдүгээр сарын сүүлээр бэлэн болсон байшингуудыг худалдан авагчид очиж үзэх боломжтой. Худалдан авагчид 2023 оны эцэс гэхэд нүүж орох боломжтой бөгөөд 2024 он гэхэд 1000 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Байшин минималист бөгөөд жижигхэн харагдаж буй ч дотроо агуулахтай. Хүнс хоолны хувьд дроноор зөөвөрлөж авчрана гэж төлөвлөж байна. Хамгийн чухал нь далай тэнгисийн амьтдын оршин тогтнолд нөлөөлөхгүй эко бүтэцтэй гэдэг нь онцлог аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж