VS: Цэц МАН-ын “захиалгаар” шийдвэр гаргасан, гаргаагүй | News.MN

VS: Цэц МАН-ын “захиалгаар” шийдвэр гаргасан, гаргаагүй

VS: Цэц МАН-ын “захиалгаар” шийдвэр гаргасан, гаргаагүй

Энэ долоо хоногийн VS буландаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд Цэцийн шийдвэрийн талаар “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, “давхар дээл”-ний маргаанд цэг тавилаа, түүхэн шийдвэр байлаа” гэсэн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга. Энэ хэдэн модон толгойнуудыг түүх яллахдаа л яллах байх” хэмээн жиргэжээ 

 

Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд асан

1992 оны Үндсэн хуультай илт зөрчилдсөн 1949 оны төмөр  замын гэрээг хүчингүй болгоод улсынхаа бүрэн эрхт байдлыг бэхжүүлчих зориггүй атлаа эрх баригчдын хормой доороос Үндсэн хууль хулгайлахдаа ичэж цэрвэдэггүй Үндсэн хуулийн манаач нартай улс юм даа!

Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга. Энэ хэдэн модон толгойнуудыг түүх яллахдаа л яллах байх.

Хуулийн процесс нурааж, Үндсэн хууль хэмлэж байхад магтах өнцөг олно гэдэг хуульчийн хувьд их долдойн шинж байх даа!

Т.Доржханд
УИХ-ын гишүүн

Монгол Улсын парламентын түүхэнд түүхэн өдөр тохиолоо. Үндсэн хуулийн цэц  их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан.

Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо.

Энэ бол цэцийн их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн их суудлын хурлаар УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт заавал ажиллах ёстой гэх зүйл заалт үгүй болж байгаа бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт үгүй боллоо. Ингэснээр засаглалын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байдлаар тогтоол гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонирхогч 2022-08-17 202.9.46.25

Үндсэн хууль үндсэн хуулиа зөрчлөө гэснийг авч хэлцдэг , тэгээд зөрчсөн гэж дүгнэлт гаргадаг үндсэн хууль сахиулагч байх уу? Үндсэн хуулиа зөвшөөрдөггүй түүнийг хамгаалагч байх уу?
Юм хулгайлья гээд ирсэн хүнийг тэгээ тэг гээд оруулдаг, хулгайлахад туслаад гаргадаг манаач байх уу? Ингэвэл хулгайч манаач 2 шоронд сууна. Үндсэн хууль " хулгайлагч" дыг яахыг нь харьядаа

Avatar

б 2022-08-17 64.119.18.75

Угаасаа л хэдэн УИХ-ын гишүүн здакийн сайд болох шуналыг биелүүлэх гэж бөөн жүжиг тоглоод, дээр нь үндсэн хуулиараа оролдоод бүүр хог болголоо л доо. Ийм цэцийн хөгийн лалруудыг бүгдийг нь огцруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-17 88.123.12.24

ХҮН нам гэдэг чинь МАН охин нам

Avatar

Зочин 2022-08-17 103.212.119.140

Хонгио толгой хүйтэн царайт Х. Тэмүүжин чи өөрийнхөө намын хоёр хамилоныгоо л шүүмжилж үз. Битгий олон долоон юм гоншигноод бай тэгэх тусмаа хэрээ шиг битгий гуаглаад бай. Доржханд гэдэг нэг филиппин залуу их оодорч байнаа. Уйлах бандийн хошного урд өдөр нь улалзана гэдэг дээ. Азаар нэг суудал авсан биш их унгас алдаж байна даа

Avatar

Зочин 2022-08-17 124.158.67.144

Тэмүүжин ингэж дүгнэж байгаа бол ҮХНӨ -т итгэх арга алга. Тэмүүжин хуульч үнэхээр мундаг.

Avatar

Зочин 2022-08-17 66.181.160.127

Энэ Доржханд ямар логикгүй будлиу юм ярьдаг хүн бэ?? Ярьж байгаа сэдийнхээ утга учрыг огт ойлгоогүй хүн байх юм?!!

Avatar

зочин 2022-08-17 202.21.120.66

Доржхандын 2024 оны УИХ-н сонгуульд намын нэрсээр гарах гэсэн оролдлого

Avatar

Зочин 2022-08-17 192.82.89.190

УИХ-ын гишүүдийн шуналаа дийлэхгүй байгаагаас үүдэлтэй л асуулдал ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж