VS: Цэц МАН-ын “захиалгаар” шийдвэр гаргасан, гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

VS: Цэц МАН-ын “захиалгаар” шийдвэр гаргасан, гаргаагүй

Энэ долоо хоногийн VS буландаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд Цэцийн шийдвэрийн талаар “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, “давхар дээл”-ний маргаанд цэг тавилаа, түүхэн шийдвэр байлаа” гэсэн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга. Энэ хэдэн модон толгойнуудыг түүх яллахдаа л яллах байх” хэмээн жиргэжээ 

 

Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд асан

1992 оны Үндсэн хуультай илт зөрчилдсөн 1949 оны төмөр  замын гэрээг хүчингүй болгоод улсынхаа бүрэн эрхт байдлыг бэхжүүлчих зориггүй атлаа эрх баригчдын хормой доороос Үндсэн хууль хулгайлахдаа ичэж цэрвэдэггүй Үндсэн хуулийн манаач нартай улс юм даа!

Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга. Энэ хэдэн модон толгойнуудыг түүх яллахдаа л яллах байх.

Хуулийн процесс нурааж, Үндсэн хууль хэмлэж байхад магтах өнцөг олно гэдэг хуульчийн хувьд их долдойн шинж байх даа!

Т.Доржханд
УИХ-ын гишүүн

Монгол Улсын парламентын түүхэнд түүхэн өдөр тохиолоо. Үндсэн хуулийн цэц  их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан.

Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо.

Энэ бол цэцийн их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг, цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн их суудлын хурлаар УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт заавал ажиллах ёстой гэх зүйл заалт үгүй болж байгаа бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт үгүй боллоо. Ингэснээр засаглалын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байдлаар тогтоол гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж