Э.Одбаяр нарын 5 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ | News.MN

Э.Одбаяр нарын 5 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Э.Одбаяр нарын 5 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Э.Одбаяр нарын 5 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарын таван хүнд гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  Тэд "No War", "NoDoubleStandart", "PoliceReform", "ЗГогцор" хөдөлгөөнүүдийг өрнүүлж байгаа юм.

Иргэн Э.Одбаярын хувьд хэвлэл ярилцлага өгөхдөө "Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ хохирогч нь болоод явж байна" гэдгийг хэлж байв. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж буй "Nodoublestandart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал /2022.01.20/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болсон. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан талаар Э.Одбаяр мэдээлж байв.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шүүх хурлын товыг зарласан. Тэднийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа юм.
Иргэн Э.Одбаяр өмнө нь мэдээлэхдээ "ЦЕГ-ын дарга Ж.Болд "Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас "өргөж" авч явсан" гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас, бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан" гэж байв.

Нийслэлийн прокуророос Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр нарыг яллагдагчаар татсан тогтоолд найруулгын өөрчлөлт оруулж "461 дотор гар утсаар бичлэг хийж" бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн болгон өөрчилжээ. Тэд зохиомол хэрэг гэж үзэн гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-17 59.153.115.38

tanhai huulichid avilgach shuugch nar shuu

Avatar

Зочин 2022-08-17 64.119.27.94

no doublestandart , no war хөдөлгөөн юуг нь буруу хийчихсэн юм бэ? Тэдний шаардлага зөв байсан .

Avatar

Бат 2022-08-17 66.181.176.164

Ардчилсан үндэсэн хуультай орон юм бол улс төрийн хоригдолтой байж болохгүй баймаар юм даа

Avatar

Цогт 2022-08-17 202.9.46.7

Нийслэлийн прокурорт ажилладаг 5 хүн ял авах болж…гэж ойлгогдохоор гарчигтай юм байна, ха ха сандарлаа шд

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-08-17 202.179.26.185

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Л БОЛ ХУУЛЬ ЦААЗАД БАРИГДАХ ЁСТОЙ. ХУУЛИЙН ДОР БИД БАЙЖ ЭНЭ УЛС ОРОН НОМ ЖУРМЫН ДАГУУ ХӨГЖИНӨ. БҮХ Л УЛС ОРОН ПРОБЛЁМТОЙ БАЙНА ЭНЭ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАРИН Ч ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ УЛС ОРНОО АВААД АРД ОЛНОО ӨЛСГӨЖ ЦАНГААЛГҮЙ / бөөн өрний дунд л үзэж тарсан шүү / АВЧ ҮЛДСЭН. АЛДАА ОНОО БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ. АЙЛ ГЭР ХҮРТЭЛ АЛДАА ОНООТОЙ САЛЖ НИЙЛЖ ЯНЗ БҮР Л БОЛЖ БАЙДАГ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ АВЧ ЯВНА ГЭДЭГ …?????? НАМ ДАМЖСАН ОЛИГАРХУУДЫН ӨР ШИР ЛУЙВАР БҮХ Л ЗҮЙЛИЙГ ЭНЭ ЗАСАГ ЕӨӨКТӨЙГӨӨ ҮҮРЧ

Avatar

DR. ADITYA 2022-08-17 129.205.112.60

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зулаа 2022-08-17 114.30.17.19

1 бөөрөө зармаар байнаа. Мөнгөө бариад ирээ хө

Avatar

Зочин 2022-08-17 103.80.210.183

хулхидуулнаа эхлээд ббөрийг нь авя байгаад мөнгөө өгнө гэнэ.т эгээд үүрд унтуулна.

Avatar

зочин 2022-08-17 202.179.26.185

КККК Тэгж ч харин ярихгүй шоо. Мөнгөө авч дансанд хийчихээд л обшорт хийж аваад ккк. За за муу ёр бгаа хэхэ

Avatar

зочин 2022-08-17 202.9.46.153

Нийгмээ цэвэршүүлж шудрага үнэний төлөө мөнгө иддэг уугаадаг хулгайч луйварчид хорлон сүйтгэгч гар хөлүүдийг хамгаалах биш тэдний эсрэг тэмцвэл үнэнд нийцнэ

Avatar

Зочин 2022-08-17 103.161.242.161

5залуугийн ард 25 залуу. Дахиад баривчиж ял тулгах гэвэл нийтээрээ босно биз. МАН ойлгох цаг нь болсон. Залуусаа тайван орхи. Тэрэнд орох нь улсыг хохироодог.мөнгө идэж нуудаг, хүн алдаг, хүрээ талдагуудтай тэмцвэл ононо шүү…

Avatar

Зочин 2022-08-17 66.181.187.184

Одбаяр мэтийн нусан таглаануудыг нам дарж өг. Ардчилалын залуус гэгч новшнуудыг Батмөнх дарга нам дарж өгөагүйгээс болж өнөөдөр улс орон ямар болчихоод бхйгааг бүх хүн харж байгаа. Монгол улсыг үнэхээр самарч дуусгаж бна новшнууд.

Avatar

зочин 2022-08-17 202.179.26.185

тийм ш дээ. Нөгөө авилгачдын хойд үр могойнууд л үржих гээд л байж ядаад янз бүр болж тоглож улс орноо доош хийж солиорч бгаам. ХУУЛЬ ЦААЗ НЬ ОДОО ҮЗҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2022-08-17 66.181.160.4

МАН гэж яг социалист үеэсээ салаагүй, арчаагүй юм бэ. улс төрийн эсэргүү гэдэг зүйлээр хүмүүсийн зоригийг мохоодог байсан нь одоо ч байна гэхээр явцгүй ээ.

Avatar

чимэд 2022-08-17 124.158.65.119

социализмыг Франц Германы Утопи социалстууд байгуулсан удаан оршин тогтноогүй байгууллаас өөр хэн ч хаана ч байгуулаагүй байна..Лениний байгуулах гэсэн социализм анхнаасаа зөрчил тэмцэл дунд ороод сүүлдээ Сталинизмын харгис дэглэмд шилжээд Горбачёв түүнийг нь1990-д онд устгав.Монголд социализм гэж яриад байсан болохоос түүний хэв шинж бүрэн бүрэлдэж тогтоогүй.Хүн амыг соёлжуулах, боловсролтой болгох эрүүл мэндийг үнэ төлбөргүй,эрүүл болгох үйл ажиллагаанууд Дэлхийн жишиг дагууДамбаСамбууЦэдэнбал

Avatar

чимэд 2022-08-17 124.158.65.119

эдний ард байгаа гээд хэдэн сагсуу нөхдүүд юу хийж чадах юм.ЭлбэгдоржБатүүл Сосорбарам 3-с өөр эднийг дэмждэг босч ирэх тэнэг хүн байхгүй Чин үнэндээ Элбэгдоржид бужигнуулах нь сонин болохоос юун тэмцэл өөрөө гарч ирэх ч үгүй

Avatar

Зочин 2022-08-17 192.82.75.99

энэ залуусын ирийг мохоож улс төр хийх хэрэггүй дээ. Яллагдахаар буруу зүйл хийгээгүй. сул чөлөөтэй болгол доо. Энэ бол харгислал шүү. Дараа нь буруудах л болно.

Avatar

11111 2022-08-17 139.5.216.66

Бид нэг их удахгүй МАН–ын дарангуйлсан нийгэмд амьдрах юм байна даа… МАН ч гэж дээ, өмнө нь ах нарынхаа цүнх барьж байсан харанхуй бүдүүлэг 80-90-д оныхон … нилээд л тэнэгтэх байх даа … Чойномын шүлэгт гардаг шиг … Улс болж тоглож байна …

Avatar

Зочин 2022-08-17 66.181.160.98

новшнуудын мөчий нь таших хэрэгтэй

Avatar

Зочин 2022-08-17 202.9.46.54

Тун удахгүй дарангуйлалыг ард түмэн бие дээрээ эдлэнэ.

Avatar

zochin 2022-08-17 192.82.85.193

muusain khelberdsen durakuudyg tegekh kheregtei , odbayar tur , ard olond kheregtei yum khiine gej yu baikh we ,

Avatar

Зочин№ 2022-08-17 192.82.89.190

Үзэл бодлоо илэрхийлсэн л арга ш дээ.Үнэхээр хүн нийлээд оргуулсан юм хариуцлагаа хүлээх байлгүй.Дарангуйлалд дурлаагүй л байх.

Avatar

зочин 2022-08-17 66.181.182.174

эцсийн эцэст энэ залуус 1990 оны Ардчилсан хувьсгалаар Монголын ард түмний олж авсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зарчим сүүлийн 6 жил алдагдаж, үг хэлсэн, өөр үзэл бодол илэрхийлсэн бүхнийг хорьж шоронд суулгаж байгаагийн эсрэг л тэмцэж байгаа хүмүүс. үхсэн хатсаны Элбэгдорж, Бат-Үүл нарын хэрэг. коммунист оросуудаас мөнгө авч эх орноо дарангуйлал, боолчлол руу явуулж байгаа коммунистууд сүйрч дэлхий нээлттэй, амар жимэр амьдрах цаг Украйны зүгээс ирж байна

Avatar

Зочин 2022-08-17 202.21.108.19

Элбэгдорж, Батүүл нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож ял завшуулсан хонгилын шүүх эд нарын хэргийг ч хэрэгсэхгүй болгоно. Тэрийгээ сайн мэддэг болохоор эд нар үнэн том бна.

Avatar

Зочин 2022-08-17 202.126.88.98

Ухаан ортол нь сайн алгадаж, өшиглөх хэрэгтэй дэ

Avatar

Зочин 2022-08-17 202.21.105.204

чиний төлөө л явж байна махан толгой минь. МАН-ын авилгачидынхаа угаадасыг долоогоод явж байхдаа таарсан амьтад. Үр хүүхдээ ядаж бодооч. Эрүүл нийгмийг авчрахын төлөө харин ч зоригтой тэмцэж чадаж байна энэ залуус

Avatar

Зочин 2022-08-17 66.181.160.10

Hutsdag

Avatar

Зоч 2022-08-17 202.126.90.102

Миний төлөө биш, ард түмний эсрэг гээрэй. Чи муу бяодууч н хой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж