Украинд дайн удааширсан ч дуусах болоогүй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.17-нд нийтлэгдсэн

Украинд дайн удааширсан ч дуусах болоогүй байна

Украинд дайн удааширсан ч дуусах болоогүй байна

Украины нөхцөл байдлыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Харин тус улсад биечлэн очиж, нөхцөл байдлыг нүдээр гэрчилсэн "CNN" агентлагийн сэтгүүлчид Украиныг ямар уудам гэдгийг анзаарчээ. Тэд гурван долоо хоногийн турш Украины өмнөд нутгаас зүүн тийш “аялсан” бөгөөд галын шугам болсон хот тосгод, хамгаалалтын тороор хүрээлсэн бэхлэлтүүд, дайнд стратегийн чухал нөлөөтэй өндөрлөг хэсгүүдийг ч үзэж туулжээ.

ОХУ-аас “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор Украинд дайн өдөөснөөс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөд байна. Сэтгүүлчид Украинд очоод дэлхийн 1-р дайны шуудууны дайныг санагдуулам дүр зургийг харснаа ярих аж.

Путины арми Украинд бараг 1000 милл цөмрөн орж, үргэлжилсэн тулалдааны фронт үүсгэсэн боловч тус улсын гүнд, цаад хэсгийн нутгууд дайнд өртөөгүй байна. Хэдий дайны эхэн үед Киев мужийг бөмбөгдөж, нэлээд хэмжээний хохирол учруулсан ч галын шугамаас хэдэн зуун миллийн алс орших Киевт тансаг ресторанууд үүд хаалгаа дахин нээж, үнэтэй оргилуун дарс, Ойрхи-Дорнодын тэнгисээс барьсан загасны цэсээр үйлчилж эхэлжээ. Энэ бол үржил шимтэй тариалангийн талбайтай, баялаг ургац хураадаг баян нутаг юм. Галын шугамын ард стратегийн гүнд Украины хөндөгдөөгүй баялаг оршино.

Украин дайтаж байгаа ч бүхэлдээ дайны нөхцөл байдалтай биш аж. Цэргийн насны эрчүүдийн олонх нь хараахан тулаанд ороогүй байна. Украины армийн зөвхөн үүрэгт цэргүүд гурван галын шугамд Оросын цэргүүдтэй тулалдаж байгаа аж. Харин тэдний ард гуталчин, зохиолч, зураач, багш, бизнесмен, сэтгүүлч, тэр байтугай "McDonalds" сүлжээний гүйцэтгэх захирал асан нөөц цэргээр эх орноо хамгаалахад бэлэн хүлээж байна. Хэрэв Украины засгийн газраас дуудвал илүү олон цэрэг цугларах боломжтой. Хамгийн гол нь энэ бол хурдан дуусах дайн биш, жинхэнэ тодорхойлох тулаан эхэлсэн эсэх нь ч тодорхойгүй байна.

БОДИТ БАЙДАЛ

Ямар ч галын шугамын нөхцөл байдлыг өдөр өдрөөр хэмжих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш аялж, олон хүнтэй ярилцсаны эцэст сэтгүүлчдэд бодит байдал тодорхой болжээ. Дайн удаашрах үе шатанд орсон ба хилийн дагуух гурван галын шугам дахь тулалдагч цэргүүд дроноос нуугдана. Зүүн хилийн дагуу тулалдаж буй Украины цэргүүдийн хэлж буйгаар дайтахаар ирсэн орос цэргүүдийн тал нь ухарчээ. Гэхдээ милл орчмын цаана Оросын армийн нуувч байх бөгөөд тэдэнд их буу, нисэх онгоц сөнөөх пуужин, зенитийн буу, хүнд пулемёт зэрэг бүх төрлийн зэвсэг байгааг харсан аж. Харин өмнө зүгт оросууд бөөгнөрч, илүү хүч түрэн орж байна гэж украины цэргүүд ярьжээ.

Украины эрх баригчид Оросын давшилтыг хүлээж байна гэж мэдэгдээд,  оросууд Михайлов руу цохилт өгнө гэж таамаглажээ. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын эхээр оросуудад эзлэгдсэн анхны хотуудын нэг болох Херсоныг эргүүлэн авна гэж ярьж байна. Логикийн хувьд Херсон бол хамгийн анхны том булаалт бөгөөд Оросын ихэнх хүчин Днепр мөрний нөгөө эрэгт байрладаг учир хоёр талын хувьд эмзэг цэг. Гэвч бодит байдал дээр хотын эргэн тойронд Украины цэргүүн хүч төвлөрсөн байдал ажиглагдаагүй байна. Үнэндээ бол эсрэгээрээ: фронтын ойролцоох асар том талбайнууд цэргүүдгүй байв. Украины өмнөд хэсгийн довтолгооны тухай шуугиан дэгдээсэн нь Оросыг зүүнээс өмнө зүг рүү цэргээ дахин байршуулахад хүргэсэн заль мэх юм. Орос улс энэ дайнд худал хэлж, довтлохгүй гэж худал хэлж, өөртөө амархан ялалт хүлээж байсан.

Хэдийгээр АНУ-ын “HIMARS”, “M777”, Британийн “MLRS”, Польшийн “KRABS” зэрэг барууны зэвсгийн системүүд орж ирсэн ч Орос нь Украинаас илүү хүчтэй байна.  Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, ОХУ нь Крым хойгийг оролцуулаад бүх эзэлсэн газар нутгаас цэргээ гаргах хүртэл энх тайвны тухай ярихгүй гэсэн. Крым хойгийг ОХУ нь 2014 онд Киевт төрийн эргэлт гарсны дараа “булааж авсан”. Түүнд арми хэрэгтэй боловч сайн дурынхныг хаа хамаагүй цэрэгт татахгүй байгаа аж. Баруун тусламж тэдэнд амс хийх боломж олгож байгаа ч аюул заналхийлэл хэвээр байсаар байна. Чийгтэй, давчуу нүхэнд хоргодон өдөр хоногийг өнгөрүүлж байгаа цэргүүдийн цонхийсон царай, алсын харц нь дараачийн ирж буй пуужин тэдний сүүлчийнх нь байх болов уу гэх бодлыг төрүүлнэ. Хэрэв та ийм бөмбөгдөлтийг үзээгүй л бол цэрэг, энгийн иргэдийн хувьд байнгын аюул нь ямар аймшигтай болохыг ойлгоход хэцүү.

Оросууд энгийн иргэдийг байлах нь улам нэмэгдсээр байгаа тул бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн хүмүүсийн тоо өссөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж