Роналдог авах баг олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Роналдог авах баг олдохгүй байна

Роналдог авах баг олдохгүй байна

Италийн сэтгүүлч Танчреди Палмеригийн мэдээлснээр Интер Милан болон АС Милан багууд Кристиано Роналдог багтаа элсүүлэхээс татгалзжээ. Дэлхийн шилдэг хөмбөмбөгчнөөр таван удаа тодорч байсан Роналдо энэ зун Манчестер Юнайтедыг орхино гэх яриа гараад удаж байгаа ч одоог хүртэл түүнийг авах баг олдохгүй байна. Түүний туйлын хүсэл нь замналынхаа сүүлийн жилүүдэд УЕФА Аваргуудын лигт өрсөлдөх. Гэвч Манчестер Юнайтедын учраа олохгүй явсаар буй. Энэ улирал Европа лигт өрсөлдөх “Улаан чөтгөрүүд” Премьер лигийн нээлтийн хоёр тоглолтдоо дараалан хожигдож, 100 жил үзүүлээгүй муу эхлэлээ тавиад буй.

Роналдогийн агент алдарт Хорхе Мендес энэ зун тун завгүй ажиллаж байгаа. Өөрийн хамгийн том үйлчлүүлэгчээ Челси, ПСЖ, Ювентус, Атлетико Мадрид тэргүүтэй клубуудэд санал болгосон ч үгүй гэх хариултыг сонссон.

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх наймдугаар сарын 31-ний өдөр дуусна.

Өнгөрөгч Ням гаригт Манчестер Юнайтед клуб Брентфордод 0-4 гэсэн харьцаатай хожигдож, томоохон дуулианыг дэгдээгээд амжсан. Тоглолтын дараа бухимдсан Роналдо багийнхаа дасгалжуулагч Эрик Тен Хагтай гар барилгүй талбайг орхисон. Эрик Тен Хагийн зүгээс Роналдогийн нөхцөл байдал сайн, бүх зүйл хэвийн гэж байгаа боловч бодит байдал тийм биш байна.

Манчестер Юнайтед Роналдог үлдээхийг хүсч байгаа боловч Роналдо өөрөө хүсэхгүй байна. Гэвч нөгөө талдаа Роналдог хүсэх Европын том клубууд алга.

Манчестер Юнайтед ирэх тойрогт Ливерпүүлтэй тоглоно. Энэ тоглолтод Эрик Тен Хаг заавал хожих, ядаж оноо зулгаах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
13
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж