Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ | News.MN

Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Туул голын сав газрын захиргаанаас өчигдөр /2022.08.15/ “Батбродерс майнинг” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллах хүрээнд зөрчлүүдийг илрүүлсэн аж.

“Батбродерс” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Ингэхдээ хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан байна.

Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг өчигдрөөс хязгаарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-16 192.82.78.159

Үйл ажиллагааг нь зогсоохоос гадна торгох хэрэгтэй. Торгуулийн мөнгөөр нь байгал нөхөн сэргээх нь зүйтэй.

Avatar

Зочин 2022-08-16 188.162.254.26

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-08-16 103.9.90.100

аймшигтай юмаа. Улаанбаатарчууд, нийслэлчүүд хорт хавдарт дарлуулж үхэх юм байна л даа. Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийгээч

Avatar

Зочин 2022-08-16 142.79.202.93

Өө цаадуул чинь хуушуурын гуанз түц мүцхэн гээд аймаааар үавгүй бгаа бх хэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж