Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв | News.MN

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

"Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" цахим хуудаст наймдугаар сарын 5-нд байршуулсан. Тус зарын эзэнтэй холбогдоход “Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэх хариултыг өгсөн. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас шалгаад тус зарыг тухайн эмэгтэй өөрөө тавьсан нь тогтоогдоод буй.

Шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр, 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн байна.

Хүүхэд 28 хоногтой бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж эх, хүүхдийг Түр хамгаалах байранд аваад байсан. Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж, зар тавьсан эмэгтэйн гэр бүл, нөхрөөс нь мэдүүлэг авчээ. Учир нь урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллээс хамаарсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Гэхдээ шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээгүй учир тухайн гэр бүлд Гэр бүл хүүхэд, залуучуудын газраас тусламж үзүүлж байгаа аж. Тухайлбал, хамтарсан баг ажиллаж сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тухайн гэр бүлийг хяналтад авсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-16 103.80.210.183

мянганбаяр анандбузар гээд хүүхэнд дуртайчуудад өгөөч

Avatar

Зочин 2022-08-16 122.201.19.99

Өө за за одоо энэ тохиолдлын дараа маш олон ийм зар гарч ирэх байхдаа. Тэгээд бүгдийг нь хамгаалалтандаа авч тэжээх нь дээ.

Avatar

Зочин 2022-08-16 122.201.31.97

yanhnuudad bitii tusal harin es zuig deeshluul

Avatar

зочин 2022-08-16 59.153.113.254

Ядрахад аргаа бардаг биз дээ зайлуул. Ядаж дэргэдэх нь олигтой биш бол хэцүү дээ хэцүү.

Avatar

ээж 2022-08-16 192.82.72.80

нялх балчир өрөвдөм амьтан, эх хүн бүрийн сэтгэл урагдах байх, охин минь хажууд минь унтаж бн, ийм юм уншаад, үрийгээ чангаас чанга тэврээд зөндөө их хайрлах хүсэл төрлөө,
Хүнд хүүхдээ өгсөн хүн насан туршдаа сэтгэлийн тамтай явах биз
Одооны монголчууд юм ойлгохоо байчихсан биз дээ

Avatar

Зочин 2022-08-16 122.201.31.97

shorond suulga

Avatar

Зочин 2022-08-16 188.162.254.26

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

122 2022-08-16 202.9.40.100

Хуулийн арга хэмжээ авах болхоос өөхшүүлэд наахын дараагынх нь ингэж болох юм байна гэдэг ойлголт авчихлаа шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж