Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

Хүүгээ өргүүлэх зар тавьсан эмэгтэйд албаныхан тусалж байгаа гэв

"Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" цахим хуудаст наймдугаар сарын 5-нд байршуулсан. Тус зарын эзэнтэй холбогдоход “Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэх хариултыг өгсөн. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас шалгаад тус зарыг тухайн эмэгтэй өөрөө тавьсан нь тогтоогдоод буй.

Шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр, 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн байна.

Хүүхэд 28 хоногтой бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж эх, хүүхдийг Түр хамгаалах байранд аваад байсан. Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж, зар тавьсан эмэгтэйн гэр бүл, нөхрөөс нь мэдүүлэг авчээ. Учир нь урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллээс хамаарсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Гэхдээ шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээгүй учир тухайн гэр бүлд Гэр бүл хүүхэд, залуучуудын газраас тусламж үзүүлж байгаа аж. Тухайлбал, хамтарсан баг ажиллаж сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тухайн гэр бүлийг хяналтад авсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж