Крымд дахин дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Крымд дахин дэлбэрэлт боллоо

Крымд дахин дэлбэрэлт боллоо

Крым дахь Оросын агаарын цэргийн баазад өнгөрсөн долоо хоногт дараалсан 12 удаагийн дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтээр Оросын долоон байлдааны онгоц устжээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.16/ өглөө Крымийн хойд хэсэгт орших Майское хотод байдаг зэвсгийн агуулахад дэлбэрэлт болов.

Оросоос томилогдсон Майское хотын дарга Сергей Аксенов дэлбэрэлтийг баталгаажуулсан бөгөөд нөхцөл байдлыг судалж буйгаа мэдэгдлээ. Бичлэгээс харахад тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байв.

“Крым бол Хар тэнгис, уулс, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс нутаг. Гэвч оросуудын эзэлсэн Крым агуулах дэлбэрч, түрэмгийлэгч, хулгайч нарыг үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй бүс нутаг болсныг сануулъя” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк дэлбэрэлтийн дараа жиргэжээ.

Хоорондоо ойрхон зайтай ийн хэд хэдэн дэлбэрэлт болсон ОХУ-ын армийн хувьд томоохон хохирол болж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон дэлбэрэлтийн үеэр нисэх онгоц гэмтээгүй гэж Оросын тал мэдэгдсэн боловч энэ нь худлаа гэдгийг хиймэл дагуулын зураг харуулсан. Крымийг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх нь дайны галыг зогсоох хэлэлцээрийн гол нөхцөл гэж Кремлиэс мэдэгдээд буй.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж