2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 169,781,223 төгрөгийн үнийн дүн бүхий 619,715 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шинэст" ХК (NRS +15.00%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +12.16%) болон "Талх чихэр" ХК (TCK +8.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -13.74%), "Оллоо" ХК (OLL -12.95%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -9.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,027 ширхэг нэгж эрхийг 24,891,391 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 1.85 хувиар өсөж, 35070.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,026,539,242,427 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ