Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожжиа атомын цахилгаан станцаас Оросын цэргийг нэн даруй гаргахыг 42 үндэстний бүлэг уриалж байна. Европын холбооны гишүүн орнууд, Япон, АНУ зэрэг 42 орон Баасан гаригт хамтарсан мэдэгдэл хийж, уриалга гаргажээ. Цөмийн байгууламжид Оросын цэргийн албан хаагчид болон зэвсгийг байрлуулах нь аюулгүй байдал, хамгаалалтын зарчмуудыг үл тоомсорлож буй үйлдэл гэж тус улс орнууд мэдэгдэв.
Үүнээс гадна Оросын цэргийн хүчин АЦС-д ажиллаж буй оператор, эрх баригчдад цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын үүргээ биелүүлэхэд саад болж байна ЕХ-ны гишүүн орнууд гэж мэдэгджээ. Тэд Оросыг Запорожжийн үйлдвэр, түүний ойр орчмын нутаг дэвсгэр болон Украины нутаг дэвсгэрээс цэргийн хүч, бусад бүх зөвшөөрөлгүй ажилтнуудаа нэн даруй гаргахыг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Даваа гаригт хийсэн хамтарсан мэдэгдэлд эрс хариу үйлдэл үзүүлэв. Барууны орнууд цөмийн станцад заналхийлж буй аюулыг Орос бий болгож байна гэж дахин худал ярьж байна гэж Мария Захарова мэдэгдлээ. Атомын станц болон түүний ойр орчмын газарт цохилт өгөхийг Киевийн тушаалын дагуу Украины хүчин өгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэрбээр ярив.
Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд АЦС-д очиж, Украины сүйрлийн үйл ажиллагаанд үнэн зөв дүгнэлт өгөхийн тулд Орос шаардлагатай бүхнийг хийнэ гэж Захарова нэмж онцлов.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ