Молдавын нисэх буудал дээр тэсрэх бөмбөг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Молдавын нисэх буудал дээр тэсрэх бөмбөг тавьжээ

Молдавын нисэх буудал дээр тэсрэх бөмбөг тавьжээ

Молдавын дээд шүүх болон Кишинев хотын нисэх онгоцны буудалд байрлуулсан байж болзошгүй хэд хэдэн тэсрэх бөмбөгийг цагдаа нар шалгаж байна. Түүнчлэн, худалдааны төв, эмнэлэг гэсэн газруудад нийт есөн бөмбөг тавьсан байсныг эрх баригчид өчигдөр /2022.08.15/ мэдээллээ.

Кишинев хотын нисэх буудалд өнгөрсөн сард 40 удаа ийм хэрэг гарснаар буудлын үйл ажиллагааг түр зогсоож байсан. Одоогоор нэг ч дэлбэрэлт бүртгэгдээгүй, хэн ч бэртэж гэмтээгүй байна. Гэхдээ нисэх буудал дээр өндөржүүлсэн аюулгүй байдал зарлажээ. Тус улсын ерөнхий сайд Наталья Гаврилитагийн мэдэгдсэнээр, Орос, Беларусийн IP хаягуудаас аюул заналхийлсэн гэв. “Энэ үйл явдал нь бидний сонор сэрэмжийг алдуулж, завгүй байлгах, мөн бидний хариу үйлдлийг шалгах зорилготой гэдэг нь тодорхой” гэлээ.

Салан тусгаарлагчдын бүс нутаг болох Приднестровст өнгөрсөн дөрөвдүгээр сард хэд хэдэн дэлбэрэлт болсноос хойш Молдавт байдал хурцдаад буй. Эл дэлбэрэлтүүд нь Молдавыг дайнд татан оруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн. Тус бүсд Оросын 1500 орчим цэрэг байдаг.

Молдав улсыг Украины хамгийн эмзэг хөрш гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлж байсан. Приднестровс нь 470 мянга орчим хүн амтай бөгөөд 1992 оноос хойш салан тусгаарлагч эрх баригчдын мэдэлд буй.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж