Нийгмийн сүлжээнд их хэмжээний нойтон цас орно гэх мэдээлэл тархаад буй. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын хариуцсан ажилтан О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр, “Алтай Таван Богд, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Хэнтийн уулсаар энэ сарын 21, 22-ны өдрүүдэд бага хэмжээний нойтон цас орно. Зарим иргэд дулааны улиралд цас орж байгаад их гайхдаг. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл юм. Жил бүрийн наймдугаар сарын 10-наас эхлээд уулархаг нутгаар цас ороод эхэлдэг” гэлээ.
Иймд Алтай Таван Богд, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Хэнтийн уулсаар байгаа малчид болон аялж зугаалж байгаа иргэд анхаарал болгоомжтой байж дулаан хувцаслахыг зөвлөж байна.
Д.НАМУУНЦЭЦЭГ