Адель амьдралын ханиа сонгожээ | News.MN

Адель амьдралын ханиа сонгожээ

Адель амьдралын ханиа сонгожээ

Адель амьдралын ханиа сонгожээ

Дуучин Адель найз залуу Рич Полтойгоо гэрлэж, хүүхэдтэй болохоор төлөвлөж байна. Тэр гэрийн эзэгтэй болох мөрөөдөлтэй аж. 34 настай дуучин бүсгүй өдгөө Лас Вегас хотноо удаан хүлээсэн тоглолтоо толилуулахаар бүх анхаарлаа хандуулж байна. Вегасын тоглолтын дараа миний бүх зүйл гэр бүл болох болно гэж тэр хэлжээ.

“Би хэзээ ч ингэж дурлаж байгаагүй, би түүнд дурласан. Бас мэдээж олон хүүхэд хүсч байна” гэж Адель хэлсэн байна. Рич Пол тэр хоёр хэдэн жилийн өмнө үдэшлэг дээр танилцсан бөгөөд 2021 оны зун харилцаагаа нийтэд ил болгосон. Хуруундаа зүүсэн бөгжнийх нь тухай сэтгүүлчид асуухад тэрбээр, “Би гэрлээгүй, сүй тавиагүй. Би зүгээр л дээд зэргийн үнэт эдлэлд дуртай” гэж хариулжээ. Харин одоо бол дахин гэрлэхийг үнэхээр хүсч байна гэж тэр “Elle” сэтгүүлд ярьсан байна. Адель өмнө нь бизнесмэн Саймон Конецкитэй 2018 онд гэрлэж байсан. Тэд есөн настай Анжело гэх хүүтэй.

Түүний найз залуу Рич Пол нь Леброн Жэймс, Антони Дэвис, Бэн Симмонс зэрэг сагсан бөмбөгийн ододтой хамтарч ажилладаг. Хосууд 2021 оны зургадугаар сард харилцаагаа зарласныхаа дараа долдугаар сард “NBA”-ийн финалыг хамт үзжээ. Мөн наймдугаар сард Леброн Жэймсийн эхнэрийн төрсөн өдрийн үдэшлэгт хамт оролцсоноор тэдний үерхэл улам ил тод болсон.

Аделийн Лас Вегас дахь тоглолт энэ оны нэгдүгээр сард цар тахлын улмаас цуцлагдаж, тэр нулимстай мэдэгдэл хийж байсан. Ийн эцсийн мөчид тоглолтоо цуцалснаасаа тэр ичиж явдаг бөгөөд карьерийнхаа хамгийн таагүй үе гэж нэрлэдэг аж. Түүний тоглолт энэ оны арваннэгдүгээр сарын 18-наас эхлээд ирэх оны гуравдугаар сарын 25-ныг хүртэл нийт 32 удаа тоглогдох төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-16 103.57.94.18

хүүхнүүд бүгд ийм

Avatar

Зочин 2022-08-16 64.119.20.93

Амьдралын ханиа ч гэх шиг зүгээр л том хар бо ов сонгосон юм бна даа

Avatar

Зочин 2022-08-16 103.212.117.75

Том ообонд дуртай шар г***й байна шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж