Covid-19 халдвар авсан 1634 хүн хэвтэн эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Covid-19 халдвар авсан 1634 хүн хэвтэн эмчлүүлж байна

Covid-19 халдвар авсан 1634 хүн хэвтэн эмчлүүлж байна

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1634 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 170 тохиолдол батлагдсан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 83 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Дархан-Уулд долоо, Дорноговьд 27, Дорнод гурав,  Орхонд нэг, Өмнөговьд 49 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 1314 хүн эдгэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж