Мьянмарын шүүх Су Чид авлигын хэргээр зургаан жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Мьянмарын шүүх Су Чид авлигын хэргээр зургаан жилийн хорих ял оноов

Мьянмарын шүүх Су Чид авлигын хэргээр зургаан жилийн хорих ял оноов

Цэргийн засаглалтай Мьянмарын шүүх Даваа гаригт  удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын дөрвөн хэрэгт буруутай гэж үзэн, зургаан жилийн хорих ял оноолоо гэж хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээллээ. Нобелийн шагналт, 77 настай Мьянмарын цэргийн засаглалыг эсэргүүцэгчдийн толгойлогч Су Чиг  авлига хээл хахууль авахаас эхлээд сонгуулийн зөрчил хүртэл дор хаяж 18 гэмт хэрэгт буруутгаж, нийтдээ 190 жил хорих ял оноов.

Су Чи шүүхийн шийдвэрийг  утгагүй гэж үзэн, тулгаж буй бүх ялыг үгүйсгэж байна.

Тэрбээр  өөрийн үүсгэн байгуулсан эрүүл мэнд, боловсролыг дэмжих байгууллага болох "Дау Хин Чи" сангийн хөрөнгийг орон сууц барихад зориулалтын бусаар зарцуулж, засгийн  эзэмшлийн газрыг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлсэн хэрэгт буруутайг Даваа гаригт  тогтоосон гэж эх сурвалж мэдээлэв. Нийслэл Нейпитау дахь шоронд ганцаарчлан хоригдож буй Су Чи бусад хэргүүдэд өмнө нь 11 жилийн хорих ял сонсоод байсан юм. Мьянмар өнгөрсөн жил бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсны дараа Су Чигийн тэргүүлсэн засгийн газрыг цэргийнхэн түлхэн унагаж, тэрс үзэлтнүүдийг дарангуйлах ажиллагаа явуулснаас хойш үймээн самуунтай байгаа юм. Мьянмарын арван мянган хүн шоронд хоригдож, олон хүн тамлагдаж, зодуулж, амь насаа алдсан байна.Олон улсын хамтын нийгэмлэг цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авч, Су Чигийн нууцаар шүүсэн шүүх хурлыг увайгүй хэрэг гэж үзжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж