Кишида засгийн газартаа улаан буудайн үнийг царцаах заавар өгөв

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Кишида засгийн газартаа улаан буудайн үнийг царцаах заавар өгөв

Кишида засгийн газартаа улаан буудайн үнийг царцаах заавар өгөв

Японы Ерөнхий сайд Кишида Фумио хөдөө аж ахуйн яаманд хандан, дотоодын гурилын үйлдвэрүүдэд борлуулж буй импортын улаан буудайн үнийг одоогийн түвшинд барих арга хэмжээ авахыг үүрэг болгов. Кишида Даваа гаригт  үнэ, цалин хөлсний асуудлаарх засгийн газрын ажлын хэсгийн хуралдаан дээр ийм үүрэг өгсөн байна.

Учир нь аравдугаар сараас импортын улаанбуудай 20 орчим хувиар өсөх хандлагатай байгаа судалгаа ил болсон байна.

Засгийн газар гадаадаас улаан буудай худалдаж аваад тээрэмдэх компаниудад дамнан зардаг байна.  ОХУ-ын Украинд түрэмгийлсэний улмаас нийлүүлэлт тасалдсанаас болж олон улсын улаан буудайн үнэ өссөөр байгаа юм.

Японы засгийн газар сүүлийн 14 жилд анх удаа улаан буудайн үнийг бууруулах арга хэмжээ авах гэж байна.  Кишида мөн эдийн засгийн сайд Нишимура Ясутошид хандан шатахууны үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээг авч үзэхийг уриалав. Талх, гоймонгийн үнэ өсөх нь хэрэглэгчдэд хүндээр тусч байгааг Кишида онцолсон ба эдийн засаг байнга өөрчлөгдөж байгаа тул засгийн газар өмнөх жишгийг баримтлахгүйгээр зоримог, саадгүй алхмуудыг хийх болно гэжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж