Молдав улс цацраг идэвхит элементийн эсрэг эм импортолжээ | News.MN

Молдав улс цацраг идэвхит элементийн эсрэг эм импортолжээ

Молдав улс цацраг идэвхит элементийн эсрэг эм импортолжээ

Молдав улс цацраг идэвхит элементийн эсрэг эм импортолжээ

Молдав улс хүний биед цацраг идэвхит элемент хуримтлагдахаас сэргийлдэг иодын эм нэг сая тунг импортолжээ. Тус улс цөмийн ослын үед ашиглахаар Румын улсаас иодын бэлдмэл ачуулсан тухай “Euro news” цахим хуудас мэдээллээ. Уг эм нь цацраг идэвхит иодыг хүний бамбай булчирхайд шингээж, цацраг туяагаар халдварлавал хорт хавдар үүсгэхийг зогсоох зорилготой.

Хөрш зэргэлдээ Украин улсад Запорожье атомын цахилгаан станцын ойролцоо дайн өрнөж буй. Молдав нь Украинтай хиллэдэг бөгөөд Запорожье цахилгаан станцаас 480 км зайд оршдог.

2.5 сая хүн амтай Молдав улс эмийн нөөцөө нэмэгдүүлсэн хэдий ч сандрах хэрэггүй гэж иргэддээ анхааруулжээ. Молдавын засгийн газар цацрагийн түвшин нэмэгдээгүй гэж мэдэгдсэн бөгөөд орон нутгийн эмнэлэгүүдэд байгаа эмийг албан ёсны зааварчилгаа өгсний дараа уух ёстой гэлээ. Цөмийн гамшиг болсон тохиолдолд иодын бэлдмэлийг онцгой байдлын ажилтнууд гэх мэт хоргодох байранд орох боломжгүй хүмүүс олгох аж. Харин энгийн иргэд зоорь, хонгилд нуугдах буюу нүүх арга хэмжээ авах хэрэгтэйг эрх баригчид зөвлөв.

Молдавын Байгаль орчны агентлагаас мэдэгдсэнээр, наймдугаар сарын 10-нд тус улсын цацрагийн хэмжээ цагт 0.25 микрозиверт байжээ. Тодруулбал, Молдав дахь хоёр цахилгаан станц тус тус 0.10, 0.17 микрозиверт гэсэн тоон үзүүлэлттэй байсан. Энэ нь анхааруулах хязгаараас доогуур байна гэсэн үг юм.

Европын холбооны 20 улс Украинд дайн эхлэхээс өмнө иодын бэлдмэлийн нөөцтэй байсныг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн холбооны улсууд цөмийн гамшгийн үед хэрэглэх хамгаалах хэрэгсэл, эм бэлдмэлийг нөөцлөхөөр гуравдугаар сард харилцан тохиролцсон.

Иодын бэлдмэлийг цөмийн байгууламжаас 20 км зайд амьдардаг хүмүүст улс орнууд тараадаг аж. Цөмийн гамшгийн үед шахмалыг хэдий чинээ эрт ууна, төдий чинээ үр дүнтэй байх юм. Мэргэжлийн хүний заавар зөвлөгөөгүйгээр урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь сөрөг үр дагаварт хүргэх магадлалтайг Цацрагийн хамгаалалтын мэргэжилтэн зөвлөжээ. Зохистой тунгаас хэтрүүлэн хэрэглэвэл хүнд өвчин тусах, цаашлаад үхэлд ч хүргэж болзошгүй аж.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж