Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу? | News.MN

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс Давхар дээлтэй сайд нарыг зөвшөөрлөө. Ингэснээр УИХ-ын гишүүд сайдын төлөөх уралдаанаа эхлүүлж, Төрийн ордон хөл хөдөлгөөнд орж эхэлжээ. Цаашилбал, Цэцийн шийдвэрээс хамаарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах нь ойлгомжтой боллоо. Удахгүй ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх бололтой. Албан бус мэдээллээр ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлахаар болж МАН-ынхан “зодооноо” нэг талдаа гаргахаар болсон гэх.

Үүнээс гадна Цэцийн шийдвэртэй холбоотой одоо байгаа сайд нарын сандал суудал ганхаад эхлэв. Тухайлбал, Зам тээврийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар нэрлэгдэж байна. Тэгвэл парламентаас Ж.Мөнхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн нар сайдын суудалд яригдаж байна. Харин Б.Жавхлан, Х.Нямбаатар нар сайдын суудалдаа үлдэнэ гэх бор шувуу нисч эхэлжээ.

Үндсэндээ танхимын сайд нараа “хөдөлгөх” эрх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд байгаа. Одоо хэн хэн сайд нарын суудал руу чичирч, хөшигний цаана ямар улс төр өргөнийг харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-08-16 103.111.68.3

Урдахь ажлаа сайн хийж чадахгүй байж бас засаг солих юм яриад байх юм.Зарим нь сайд болно гээд баясаад байгаа юм биш биз дээ. ИЧЭЭЧЭЭ МАЛНУУДАА. Ард түмэн одоо бослого гаргана шүү.

Avatar

зочин 2022-08-16 192.82.89.77

Учралаас бусад нь хэрэггүй дээ. Тэд бүгдээрээ өмнө нь сайдын суудалд тухалж үзсэн, гэхдээ гойд юм хийгээгүй хүмүүс ш дээ. Чойжилсүрэн, Мөнхбат нар бол ер нь яасан дуртай духнууд вэ? Ямар ч чадваргүй юмнууд байж төрийн сайд хийнэ гээд чичрээд байдаг, арай л юм даа.

Avatar

Зочин 2022-08-16 66.181.186.118

Ж.Мөнхбат арай үгүй байлгүй дээ.

Avatar

Иргэн 2022-08-16 202.126.89.66

Өмнөх ажлаа сайн хийчихээд өөр ажилд давхар санаархцгаа. малнуудаа

Avatar

Зочин 2022-08-16 66.181.191.182

Оюуэрдэнэ ОГЦРООЧЭЭ

Avatar

Зочин 2022-08-16 202.21.105.204

Барилгын сайд Мөнхбаатарыг л зайлуулж үзээрэй дээ. Барилгын салбар элгээрээ хэвтсэн шүү

Avatar

Зочин 2022-08-16 188.162.254.27

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

болиоч дээ 2022-08-16 180.149.80.74

Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн яасан ханадаггүй юм бэ, одоо ббахан хүмүүсээр бас тоглох нь дээ

Avatar

Зочин 2022-08-16 192.82.64.158

ДАРААГИЙН ЭЭЛЖИЙНХНЭЭ ХООЛОНД НЬ ОРУУЛАХ НЬ ЛДЭЭ . НӨГӨӨ Л ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХУЛГАЙЧУУД Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ХАНГАЛТТАЙ ТЭЖЭЭСЭН ТЭГЭЭД ХАНАДАГГҮЙЭЭ ЦАДДАГГҮЙЭЭ . ОДОО ЭДЭНТЭЙ ТЭМЦСЭН ШИГ ТЭМЦЬЕЭЭ БҮР АРАЙ ДЭНДЛЭЭ.

Avatar

Иргэн 2022-08-16 202.21.107.112

Дэмжиж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж