Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлах уу?

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс Давхар дээлтэй сайд нарыг зөвшөөрлөө. Ингэснээр УИХ-ын гишүүд сайдын төлөөх уралдаанаа эхлүүлж, Төрийн ордон хөл хөдөлгөөнд орж эхэлжээ. Цаашилбал, Цэцийн шийдвэрээс хамаарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах нь ойлгомжтой боллоо. Удахгүй ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх бололтой. Албан бус мэдээллээр ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлахаар болж МАН-ынхан “зодооноо” нэг талдаа гаргахаар болсон гэх.

Үүнээс гадна Цэцийн шийдвэртэй холбоотой одоо байгаа сайд нарын сандал суудал ганхаад эхлэв. Тухайлбал, Зам тээврийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар нэрлэгдэж байна. Тэгвэл парламентаас Ж.Мөнхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Чойжилсүрэн нар сайдын суудалд яригдаж байна. Харин Б.Жавхлан, Х.Нямбаатар нар сайдын суудалдаа үлдэнэ гэх бор шувуу нисч эхэлжээ.

Үндсэндээ танхимын сайд нараа “хөдөлгөх” эрх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд байгаа. Одоо хэн хэн сайд нарын суудал руу чичирч, хөшигний цаана ямар улс төр өргөнийг харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж