Ерөнхий сайдын үг ба 50 саяын үнэ цэн | News.MN

Ерөнхий сайдын үг ба 50 саяын үнэ цэн

Ерөнхий сайдын үг ба 50 саяын үнэ цэн

Ерөнхий сайдын үг ба 50 саяын үнэ цэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамхины ишээ хаясан бол 50 сая төгрөгөөр торгох хэрэгтэй хэмээн ам алдав. Угтаа бол санаа нь тамхины ишээ ил задгай хаясан иргэнийг хариуцлагажуулах гэсэн санаа. Гэхдээ 50 сая төгрөг гэдэг өнөөдөр Монголын нийгэмд ямар хэмжээтэй, жирийн ард иргэдийн хувьд хэр их хэмжээний мөнгө вэ гэдгийг Ерөнхий сайд лав мэдэхгүй байгаа бололтой.

Covid-19  цар тахал гарсан цагаас хойш монголчуудын хувьд амьдрал маш хүнд бол орлого буурч, амжиргаа доошилсон. Өнөөдөр ч өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, ам.долларын хомсдол орсон, зээл олгохгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа жирийн иргэдийн хувьд 50 сая төгрөг бол маш их мөнгө.

Дундаж 900 мянган төгрөгийн цалинтай энгийн ажилтны 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө. Таван жилийн хөдөлмөрийн үр шимийг нь нэг тамхины иш хаясны төлөөх торгууль гээд харьцуулбал 900 мянган төгрөгийн цалинтай хүнд бол их тоо.

Ийм цалин аваад түүнийхээ хэдээр нь зээл төлдөг, хэдээр нь хүнсэндээ болон бусад хэрэглээндээ зарцуулах вэ гээд бодохоор 50 сая төгрөг хатуу сонсогдохоор. Ерөнхий сайдын тамхины иш ил задгай хаях, хог хаяхгүй байхыг нь эсэргүүцээгүй, жирийн иргэдийнхээ амьдралыг, тэдний амжиргааг, олсон орлогоороо хэрхэн амьдарч байгааг нь мэдэхгүй байгаагий илрэл гэж хардмаар. Ерөнхий сайдын хувьд 50 сая төгрөг 50 мянган төгрөгтэй дүйцдэг болоо юу хэмээн хоржигнох хүмүүс ч байна.  Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын Ерөнхий сайд. Энэ улсын иргэн бүрийн орлого, амьжиргааг “зохицуулагч” нь. Тэдний ямар цалин авч, олсон орлогоороо хэрхэн амжиргаагаа залгах, хэдийг хадгалах, үрэх гээд ард түмнийхээ амьдралыг чанарыг сайжруулахын зэрэгцээ улс орныхоо ирээдүйн хөгжлийг гартаа атгасан хүн. Гэвч ийм амьдралгүй торгуулийн шийтгэл яриад сууж байгаад нь хүмүүс бухимдсан.

Түүнээс тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн саванд хийхийг хүн бүр л ойлгож, ухамсарлаж байгаа. Гэхдээ 50 сая төгрөгийн үнэ цэн ард түмний хувьд ямар их мөнгө болохыг Монгол Улсын Ерөнхий сайд нь мэдрээгүй юу эсвэл мэдрэмжгүй хандав уу.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganas 2022-08-16 202.126.89.103

What ene chine arai dendnee said hun bai irged chin zob zuderch baihad

Avatar

Зочин 2022-08-16 192.82.73.238

50к

Avatar

Зочин 2022-08-16 103.80.210.183

50к хууль гараад халтар царайт баахан түц шиг босоо хана шахаад дууссан. 50 краа торгооч ээ. хаана ч хамаагүй утаат бузарлаад байна

Avatar

Зочин 2022-08-16 202.131.233.251

торгох биш цэцэрлэгээс нь толгойнд нь суулгах хэрэгтэй хог хая болохгүй гэж тэгэхэд л бно

Avatar

Иргэн 2022-08-16 103.212.116.144

Энэ хүний чадвар үнэхээр дутаж байна аа. Арай л жулдаж байна

Avatar

Зочин 2022-08-16 202.131.251.98

Энэ хүн үнэхээр болохгүй байна Дандаа эгэл ард иргэдээ гутаах юм

Avatar

Данх 2022-08-16 202.55.191.194

50 сая энэ хүнд мөнгө бишээ

Avatar

Зочин 2022-08-16 66.181.191.182

Хотоос хөдөө очиход орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 3% гэнэ үү. Тэнд нь амьдарч байгаа нутгийн иргэд барьцана. 1 удаагийн тэтгэмж олгоно гэнэ. Ерөөсөө бодож боловсруулж оновчтой шийдэл гаргаж чадахгүй монголчууд ямар тэнэг хүний алдааны хохирогчид уу. Одоо больцгоогооч. Энийгээ зайлуулаач

Avatar

Зочин 2022-08-16 192.82.77.98

Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон залуу хүн хэлэх үгээ бодож байгаад хэлэх хэрэгтэй цаад хүмүүс нь сайн хэлж ярьж өгч байлдаа нийслэл хот ньмодон жорлонгоосоо салаагүй хоцрогдсон улсад хөшөө сансар цахим 50 саяын торгууль гэж ярих бус ойрхон юм зөндөө лбна хэдэн гар угаах цэг байгуулчихвал аштай юудаа

Avatar

Зочин 2022-08-16 103.80.210.183

хуультай тамхи татвал торгоно гэснээ хэрэгжүүлэхгшүй байж хуцдаг бээжин хав бэ

Avatar

Зочин 2022-08-16 66.181.176.233

Наад хун чинь еереерее л жишиж ярьж байна ш дээ, 50 сая бол Оюун-Эрдэнийн хувьд зугээр л цаас, тэрбумаас доош сонирхдоггуй юм байгаа биз, бас л том гар шуу

Avatar

Иргэн 2022-08-16 103.212.116.144

EC цалин хэдийг авдаг хүн бэ. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг нь мэдэж бна уу

Avatar

Зочин 2022-08-16 192.82.74.106

Харвардын төгсөгчдөөс 4 аргын тоогоор шалгалт авахсан.

Avatar

Зочин 2022-08-16 66.181.191.182

2сарын хэлний курс төгссөн. Битгий Харвард төгссөн гээд байгаач. Элбэгдорж хажууд нь 2 жилийн хэлний курс төгссөн

Avatar

mgl 2022-08-16 202.126.90.143

amidralaas tasraad yavchihjee, ingeheer ulsaa, tumnee yaj uud ni tatah ve?

Avatar

Зочин 1 2022-08-16 192.82.92.201

Энэ дундаж цалин бол хотоод 900 мянган төгрөг байхаа Энэ статистикийн хүмүүс дандаа буруу мэдээлэл гаргадаг юм. Энэ хөдөө орон нутагт бол дундаж Цалин 500 мянгантай шүү…………

Avatar

Зочин 2022-08-16 202.126.90.32

400 сая жуулчин, 50 саяын торгууль. Тоо мэддэг ерөнхий сайдтай болох юмсан. Энэ янзаараа улс орны статистик үзүүлэлтийг юу гэж ойлгож, яаж ш****г бол. Тоо мэдээ танилцуулахаар сайн байна л гэж ш****г байх даа.

Avatar

ыы 2022-08-16 202.180.218.37

Математикт үнэн мэдрэмжгүй муу сурлагатан

Avatar

Зочин 2022-08-16 82.135.30.192

Zuv teneg humuusiig harmaatai ni yarij baij l hamjaaragatai bolno. Toog ni harahaasaa umnu shaardlagiig ni har. Buruu yum yu ch alga.

Avatar

шаабар 2022-08-16 64.119.19.235

Би хувьдаа 50 саяын торгуулийг буруутгаж чадахгүй л байна. Тамхины ишээ хогийн саванд хийдэг болчихвол торгуулаад байх шаардлагагүй шүү дээ. Энэ бол нэг их сандраад гайхаад, шүүмжлээд байх үйлбиш шүү дээ. Хүн бүр өөрөө л хичээхэд болно. Хүн болгоныг 50 саяар торгээд байгаа биш. Хогоо хаа хамаагүй хаяхаа больж хэвшвэл боллоо дээ. 50 сая их байна гэж хашгирахаасаа өмнө зөв хэвшилд суралцахаа л бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-16 202.126.89.94

Эхлээд хогийн саваа хүртээмжтэй байрлуулчих. Хүүхэд ундааны саваа хаячих гээд хогийн сав олдохгүй барьж явж явж сүүлдээ модны ёроол руу шидсэн дээ.

Avatar

Зочин 2022-08-16 202.9.46.244

Юу ч гэхэд дээ тархины тураал 6настай хүүхдээс долоон дор тоон дотор үсэг цохиж явах юмдаа

Avatar

Зочин 2022-08-16 202.9.46.16

Тэнэг данх. Тэнэг данх. Тэнэг данх. Тэнэг данх. Тэнэг данх. МАНы гишүүд нь данхаасаа тэнэг . Тэнэг болхоороол данхыг сонгож байгаа ш дээ. Монголчуудын тэнэгүүдийн тоо бол МАНы дэмжигчидийн тоо.

Avatar

Зочин 2022-08-16 66.181.191.182

50 саяын Данх ерөнхий сайд хийхэд хэцүү юмаа

Avatar

Х.Баттулгын дэмжлэгтэй МАН шилдэг боловсон хүчин гэж ард түмэн сонгосон шүү дээ 2022-08-16 192.82.81.63

Монголын ард түмэн өөрсдөө сонгосон шүү дээ. Асуудал илэрхийлэх чадвар амьдралд нийцсэн шийдвэр эцэст монгол хэлний тунгалга яруу үгийн баялагаас сорчлон түүвэрлэн ярих чадвар бүгд сул байна даа. Ерөнхий сайдын амнаас гардаг жижүүрийн үг гэж байх ёсгүй ард түмэн 3 сая иргэд чих тавин сонсож амнаас ам дамжин ярьдаг хүн төрөлхтөний сонгодог ойлголтыг өмнө уналаа

Avatar

Зочин 2022-08-16 43.242.242.59

энэ сайт бичих юмаа олж ядах юмаа. Монголчуудад энэнээс чухал зүйл их байна. амьдралаа залгуулах, ажил эрхлэх, боловсролоо дээшлүүлэх танин мэдэх гээд тэдэнд хэлж ойлгуулах зүйл их байтал иймхэн зүйл бичээд сууж байдаг. 50 мянгаар торгох тухай ярьсан байлгүй дээ. Хүн андуураад мянгыг сая гээд хэлчих тохиолдол байдаг. түүн дээр нь дөрөөлж хүний ул шагайдгаа болио. Сөрөг хүчин гэхээрээ л хүний мууг хардаг сохор болж болохгүй.

Avatar

JSJ 2022-08-16 66.181.160.17

Автобусанд нэг удаа сурвалжлагчид нэг удаа нийт хоёр удаа андуураад хэлнэ гэж байдаг юм уу.

Avatar

Зочин 2022-08-16 192.82.83.166

..үнэндээ хэлсэн"ҮНЭ" хэрэн хүний сэтгэлд хүрэх, харин үгний өө харагсад хэрхэн амттай үмхэж юу гэж "найрлага" хийх нь цаад учир утга биш харин зөрчил үүсгэгчийг өөгшүүлсэн бологчийг харж авцагаа….

Avatar

Зочин 2022-08-16 66.181.160.53

үгний утга ойлгохоо байтал эргүүтсэн монголчууд дүүрэн болжээ цэвэрлэх юмсан

Avatar

zochin 2022-08-16 202.21.108.13

Mongoliin bayachuudad bol 50 say tugrug neg udriin hoolnii mungu baidag yumaa. ES maani mongol bayachuudiin jishgeer yaridag yumaa.

Avatar

Зочин 2022-08-16 103.140.10.163

Мөнгөндөө асуудал биш ээ, сэтгэлгээгээ өөрчил гэж бгаан ш дээ. Бод бод

Avatar

Зочин 2022-08-16 202.126.89.23

Гэхдээ ерөнхий сайд хүн ингэж жишээ авах гэдэг ихээхэн МАНгар жишээ авсан байна

Avatar

м 2022-08-16 103.140.10.163

Ойлгох нь ойлгоно. Ойлгохгүй олгой толгойтнууд байнаа байна.

Avatar

амьдрал 2022-08-16 202.9.46.3

дандаа гоомой юм ярихын? 400 сая жуулчин, төрөлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна, 50 саяын торгууль гээд зөндөө!!! яагаад ийм нялх агаад тэнэг юм бэ?

Avatar

Зочин 2022-08-16 103.161.242.178

тэгээд хэдээр торговол болохоор байгаа юм бэ, гялс хариу… Хаяхаа болимооргүй байнаа гэж л уншигдаад байна даа

Avatar

Зочин 2022-08-16 202.126.90.57

Эхлээд 50к0 аваад хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд уужим амьсгал аваад эргээд нэг бодоод үзэх байх. Хүлэ

Avatar

Зочин 2022-08-16 103.80.210.183

хог-оюуэрдэнэ= 50 сая ха ха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж