ЭМЖЖ Эмнэлэг: Мишээл сити дэх шинэ салбар маань VIP үйлчилгээтэй | News.MN

ЭМЖЖ Эмнэлэг: Мишээл сити дэх шинэ салбар маань VIP үйлчилгээтэй

ЭМЖЖ Эмнэлэг: Мишээл сити дэх шинэ салбар маань VIP үйлчилгээтэй

Чих хамар хоолойн оношлогоо, эмчилгээгээр хэдийнэ танигдсан, 25 жилийн түүхтэй ЭМЖЖ эмнэлэг Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл сити-д шинэ салбараа нээхээр болжээ. Тус салбар нь М1 хэмээх эмнэлгийн зориулалтаар баригдаж буй 20 давхар, Монголын хамгийн том эрүүл мэндийн нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулах юм.

Сайн байна уу? ЭМЖЖ эмнэлэг өнөөдрийн байдлаар чих хамар хоолойн чиглэлээр ямар ямар үйлчилгээг үзүүлж байна вэ?

Манай эмнэлэг чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг цор ганц эмнэлэг бөгөөд, оношилгоо, эмчилгээ, мэс засал, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн ХБНГУ-ын Вьюрцбүргийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Бундан эмнэлэг, Чусон их сургуулийн эмнэлэг, HANA хамар судлалын эмнэлэг,  Soree чихний эмнэлэг зэрэг олон улсын шилдэг эмнэлгүүдтэй туршлага солилцож, АШУҮИС-ын болон ЭМХТ-ийн сургалтын “бааз эмнэлэг” болон ажиллаж байна.

ЭМЖЖ эмнэлгийн давуу тал юу вэ?

Манайх урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээг цогцоор нь шийддэг. Энэ ч утгаараа сонсгол, тэнцвэр судлалын кабинетууд маань Монголдоо анхных бөгөөд тэргүүлэгч байсаар байна. Бид 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулж дэлхийд хөгжиж буй бүхий л шинэ техник технологийг нэвтрүүлсээр байгаа маань бидний давуу тал гэж харж байгаа.

Чих хамар хоолойн өвчлөлийн шалтгаан болон бууруулах арга замын талаар та зөвлөгөө өгөөч?

 Агаар, орчны бохирдолд харшил, төвөнх, залгиур, хамар, түүний дайвар өвчлөлүүд ихэсч байна. Тиймээс хүн бүр өглөө, оройд давстай зөөлөн уусмалаар хамраа угааж, хамар доторх нян, бактерийг устгаж байх хэрэгтэй. Ингэснээр хамар дайврын өвчлөл, архаг үрэвслийг дарах, харшлын өвчнөөс сэргийлэх, сэдрэлийг бууруулах зэрэг үр нөлөөтэйг хэлмээр байна.

Мөн чихэвчний зохисгүй хэрэглээ, дуу чимээтэй ажлын байр, орчны чимээ зэргээс шалтгаалсан сонсгол бууралт залуужих хандлагатай байгаа.

(Өглөө, орой бүр давстай зөөлөн уусмалаар хамраа угааж хамар доторх нян, вирусыг устгаж байх хэрэгтэй )

Шинэ салбараа нээж байгаа гэсэн. Шинэ салбарын тухай, ажиллах боловсон хүчин болон үйлчилгээний талаар сонирхуулбал?

Манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар амбулаторын болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг болсоноос хойш ачаалал эрс нэмэгдэж  шинэ салбар нээх тухай санал хүсэлт их ирэх болсон. Үүнээс үүдэн  бид Мишээл сити-д байрлах М1 эмнэлэгийн тауэрт энгийн болон VIP үйлчилгээ үзүүлэх салбар эмнэлгээ нээхээр төлөвлөөд байна. Шинэ салбар маань  сонсгол, тэнцвэр, хамар, чихний судлалын 4 кабинетаас бүрдсэн 25-30 орчим мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэйгээр ажиллах болно.  

Яагаад заавал Мишээл сити-г сонгосон юм бэ?

  1. Эрүүл мэндийн тауэр нь бүхэлдээ эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа нь маш их таалагдсан.
  2. Өөр өөр үзлэг оношлогоо, нарийн мэргэжлийн эмнэлгүүдийг нэг дор нэгтгэж байгаа нь таалагдсан. Иргэд ихэвчлэн бусад эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй байдаг тул бид зүрх судас, ходоод, мэдрэл гэх мэт бусад нарийн мэргэжлийн эмчид давхар үзүүлэхийг зөвлөдөг. Тэр ч үүднээс үйлчлүүлэгч нэг хаалганаас нөгөө хаалга руу очиж эрүүл мэндийн асуудлаа ямарч чирэгдэлгүй, оношлуулж, эмчлүүлэх боломжтой болж байгаа нь маш олзуурхууштай санагдсан.
  3. Үйлчлүүлэгчдийн зогсоолын асуудлыг бүрэн шийдээд өгчихсөн, ер нь зогсоолтой байна гэдэг маш том давуу тал шүү. /инээв/

Эрүүл мэндийн салбар манай улсын хамгийн чирэгдэлтэй салбар. Харин эмнэлгийн үйлчилгээ 1 дор төвлөрсөн гэхээр маш их давуу талууд ажиглагдаж байна?

Манайх жилд 100000 гаруй хүнд амбулаторийн үзлэг, 2000-аад хүнд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Өмнө хэлсэнчлэн хүмүүст илүү хүртээмжтэй ажиллах үүднээс шинэ салбараа нээж байгаа гэж үзэж болно. Ингээд бодоход бүх нарийн мэргэжлийн эмнэлгүүд 1 дор байхаар үйлчлүүлэгчдийн цаг зав, мөнгөнд ч илүү хэмнэлттэй, сэтгэл ханамж өндөртэй байна гэсэн үг. Үнэхээр эрүүл мэндийн хамгийн чирэгдэлгүй салбар Мишээл сити дээр л бий болох байх.

Уучлаарай, Мишээл Сити-д байрласнаар бизнесийн талаас ашигтай гэж үзсэн үү? Нууц биш бол бидэнтэй хуваалцаж болох уу? / Хувийн байгууллага учир сонирхоод асуучихлаа /

Хэдий бид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг боловч бусад төрлийн бизнесүүд шиг тав тух, орчин нөхцөл, сэтгэл ханамжийн түвшин зэргээр хөгжих шаардлагатай байдаг.Тиймээс Мишээл Сити-д энэ боломж байна гэж харсан. Энэ төсөл өөрөө бизнес, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний төвүүд гээд бүгдийг зориулалтаар нь нэг дор шийдчихсэн болохоор хүний урсгал сэтгэл ханамж маш өндөр байх юм байна гэж харж байгаа. Хүн амын төвлөрлөөр бид үйлчлүүлэгчдийг энэ байршилд илүү тав тухтай чирэгдэлгүй үйлчилгээгээр хангах болно. Ер нь хэрэглэгчиддээ ойртож очсон ямар ч байгууллага, бизнес өөрөө илүү их хөгждөг гэж боддог.

Хан-Уул дүүргийн иргэд бүхэлдээ танай эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж болох уу?

Тиймээ, Манай эмнэлгийн үзлэгийн цагийн очер 3-5 хоног, мэс засал 1-2 сарын  хүлээлттэй байгаа.13-р хороолол дахь салбарт  Хан-уул дүүргийн иргэд түлхүү очиж үйлчлүүлдэг. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэдэд илүү ойртож үйлчлүүлэгчдийн хүлээлтийг бууруулж Хан-Уул дүүргийн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор шинэ салбараа нээх болсондоо баяртай байгаа.

Хан-Уул дүүрэг рүү өргөжин тэлж иргэдэд үйлчилгээгээ илүү ойртуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Өвдөж байгаа хүн хэзээ ч сайхан зантай байдаггүй л дээ. Зовиураа хурдан намдаагаад, эдгээд гарахыг л хүсдэг болохоор маш тэвчээргүй, бухимдалтай хүмүүс байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, эрүүл мэнд, цаг хугацааг эрхэмлээд, бие биенээ дэмжээд, хамтдаа М1 эрүүл мэндийн тауэрт нэг дор цогц байдлаар хамтарч ажиллахыг салбарынхандаа уриалж байна. Энэ бол үнэхээр маш том төсөл, маш зөв сонголт шүү.

Бидний зүгээс үйлчлүүлэгчиддээ чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг тав тухтай орчинд, үйлчилгээний өндөр соёлтойгоор үзүүлэхээ амлаж чадах байна.  

Ярилцсанд баярлалаа

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж