"Орос тамирчидгүй тэмцээн уйтгартай, хоосон"

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

"Орос тамирчидгүй тэмцээн уйтгартай, хоосон"

"Орос тамирчидгүй тэмцээн уйтгартай, хоосон"

Олон улсын олимпийн хорооны зүгээс спорт холбоодод хандан Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмж хүргүүлсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэр нь олон улсын спортын өрсөлдөөнийг уйтгартай, хоосон болгож байна гэж уран гулгалтын домогт дасгалжуулагч Татьяна Тарасова ТАСС агентлагт ярьжээ.

Спортын томоохон дуулиант хэргүүдийг мөрддөг, канад хуульч Ричард Макларен Германы “Sportschau” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Оросын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан нь шударга бус үйлдэл гэв.

Энэ талаар Татьяна Тарасова “Ийм хүн манай тамирчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь үнэхээр сайн хэрэг. Магадгүй түүний хэлсэн үг биднийг дэлхийн тавцанд буцаж ирэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Оросын тамирчдын оролцоогүй тэмцээн уйтгартай, хоосон гэдгийг барууны орнууд ойлгоно гэдэгт би итгэж байна” хэмээжээ.

Өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр олимпийн хорооны зөвлөмжийн дагуу ихэнхи олон улсын спорт холбоод Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг хориглосон. Мөн тус хоёр улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан арга хэмжээнүүдийг цуцалж эсвэл байршлыг нь өөрчилсөн юм.

Оросын допингийн хэрэг, Риогийн олимпийн боксын луйврыг ил болгон шуугиан тарьж байсан Ричард Макларен Оросын талаар ярихдаа “Тэдэнд ингэж хандсан нь шударга бус үйлдэл. Тамирчид энэ дайныг эхлүүлээгүй мөн хариуцлага үүрэх ёсгүй. Энэ бол Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулах хангалттай хоёр шалтгаан. Мэдээж дайн үргэлжилж байгаа учир спорт холбоод шийдвэрээ өөрчлөхгүй байх. Хэрэв спортын арбитрын шүүх Оросын талд шийдвэр гаргавал тус улсын тамирчид тэмцээнд оролцох боломжтой болно. Энэ бол бүрэн нээлттэй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж