Сөүл Пёньянд эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.16-нд нийтлэгдсэн

Сөүл Пёньянд эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэв

Сөүл Пёньянд эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр Хойд Солонгост хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхивол эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын талаас цар тахлын халдвар тус улсад тархсанд Сөүлийг буруутган, "үхлийн" хариу барихаар сүрдүүлсэн. Солонгосын хойгийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлсний ойг тэмдэглэн хэлсэн үгэндээ, Юн Сук Ёл өнөөгийн Токиогийн засгийн газартай харилцаагаа илүү сайжруулахыг уриалсан бөгөөд хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны үеийн бараан түүхийг даван туулахыг хичээж буй ижил үнэт зүйлтэй гэж мэдэгджээ.

Хойд Солонгос нь АНУ-аас хүссэн зүйлээ авч чадаагүй нөхцөлд Сөүлд шахалт, дарамт үзүүлсээр ирсэн. Улмаар Хойд Солонгосын хилийн бүсэд хийж буй цөмийн болон баллистик пуужингийн томоохон туршилтууд нь дайн өдөөх эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэдэг. Үүний зэрэгцээ ирэх долоо хоногоос АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилалт эхлэх тул Пёньян өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж харж байна.

Юн Сук Ёл өнгөрсөн тавдугаар сард Хөх ордны тэргүүнээр тангараг өргөснөөс хойш Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижирснаар бүс нутаг төдийгүй дэлхий дахинд энх тайван тогтох үндэс гэж лоббидох болсон. Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ зогсоож, түүнээс ангижрах үйл явцад тууштай хандвал Сөүлийн талаас эдийн засгийн маш том "шагнал" өгнө гэж тэрбээр мэдэгджээ. Тухайлбал, өргөн хүрээтэй хүнсний хөтөлбөр хэрэгжүүлж, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт хийж, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, нисэх буудал, боомтууд, эмнэлэг орчин үеийн технологиор шинэчлэх, санхүү, олон улсын хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ гэсэн байна.

Гэхдээ түүний санал нь Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч нарынхаас агуулгын хувьд ялгаагүй юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөр нь оршин тогтнох маш хүчтэй баталгаа нь тул Сөүлийн саналуудыг хүлээж авч байгаагүй.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж