Баруун аймгуудад өвөлжилт хүндрэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудад өвөлжилт хүндрэхийг анхааруулав

Баруун аймгуудад өвөлжилт хүндрэхийг анхааруулав

Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2022.08.16/  өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ  үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж