Цанын дэлхийн аварга Хана бэлтгэлийн үеэр амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Цанын дэлхийн аварга Хана бэлтгэлийн үеэр амиа алджээ

Цанын дэлхийн аварга Хана бэлтгэлийн үеэр амиа алджээ

Словенийн өнөө цагийн цанын спортын тод оддын нэг байсан Хана Мази Жамник нь Норвегид бэлтгэл хийж байх үеэрээ осолд орж, таалал төгсчээ. Норвегийн “VG” сайтын мэдээлснээр залуу тамирчин ачааны машинд мөргүүлсэн гэнэ. Ханаг эмнэлэгт хүргэсэн ч хэтэрхий оройтсон байсан аж.

Дээрх хэрэгтэй холбогдуулан мөрдлөгийн ажил эхэлсэн бөгөөд талийгаачтай хамт бэлтгэл хийж байсан тамирчид ослын талаар юу ч мэдэхгүй гэжээ. Словенийн цанын холбооны мэдэгдэлд “Хана биднийг орхин одлоо. Норвеги дэх бэлтгэлийн үеэр манай залуу тамирчин Хана Мази Жамник осолд оржээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт “Blink” фестивальд гайхалтай үзүүлбэр үзүүлсэн. 2023 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд тэр багтаад байсан юм. Өнгөрсөн жил тэр 19 насандаа залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн билээ. Чи бидний сэтгэл зүрхэнд үүрд оршино. Бид чамайг үгүйлэх болно” гэжээ.

Харин олон улсын цанын холбооны мэдэгдэлд “Бид бүхний зүгээс Ханагийн гэр бүл болон түүнд хайртай байсан хүн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Словенийн шигшээ багийн хамт олон, арын албаныханд нь эмгэнэл илэрхийлье. Түүний таалал төгссөн талаарх мэдээг сонсоод хүн бүр гашуудлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж