Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлав

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлав

Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлав

Орос улс Хойд Солонгостой иж бүрэн, бүтээлч хоёр талын харилцаагаа өргөжүүлэхээ амласан гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Пёньяныг чөлөөлөгдсөн өдөр Ким Жон Унд Путин захидал илгээсэн байна. Тус захидалд харилцаагаа өргөжүүлэх энэ алхам нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ. Хариуд нь Ким "Дэлхийн 2-р дайны үед Японыг ялснаар хоёр улсын найрамдал бэхэжсэн" гэж илгээсэн талаар албаны хүмүүс мэдэгдэв. Мөн хоёр орны нөхөрлөл бэхэжсэн талаар дурджээ.

Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох "KCN-д мэдээлснээр, Путин хоёр талын харилцааг өргөжүүлэх нь "хоёр орны ашиг сонирхолд нийцнэ" гэж мэдэгджээ.

Орос, Хойд Солонгосын удирдагчид хоёр улсын хооронд стратегийн болон тактикийн хамтын ажиллагаа, дэмжлэг, эв нэгдэлд дайсагнагч хүчний цэргийн заналхийлэл, өдөөн хатгалгыг таслан зогсоох хамтын фронтод шинэ шатанд хүрсэн гэж үзэж байна.

Пёньян дайсагнагч хүчний нэрийг дурдаагүй  ч АНУ болон түүний холбоотнууд гэж ажиглагчид дүгнэв.

ЗХУ нэгэн цагт Хойд Солонгосын томоохон холбоотон байсан бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, тусламжийг санал болгодог байсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж