АНУ-ын Лас Вегас хотноо өнгөрсөн Баасан гаригаас хойш орсон хүчтэй аадар бороо үер үүсгэж, хоёр хүн амь насаа алдав. Гудамж талбай, казино, үйлчилгээний газрууд үерт автсан ба галын аюулгүй байдлын албаныхан онцгой байдал зарлаад байна.
Үерийн улмаас амиа алдсан байж болзошгүй нэг хүний цогцсыг Баасан гаригийн орой гал сөнөөгчид олжээ. Кларк дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны орлогч дарга Билли Самуэлс үхлийн шалтгааныг тодорхой мэдэхийн тулд ажиллаж байна гэв. Мөрийтэй тоглоомын хотод сүүлийн арван жилд тохиолдоогүй хүчтэй борооны улирлыг туулж байна.
Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр 2022 онд 1.28 инч хур тунадас орсон байна. Мөн тус бүс нутагт 2014 оноос хойш нэг инчээс илүү хур тунадас ороогүй байжээ.
Эх сурвалж: USA Today
Холбоотой мэдээ