Бөөрний донорын цусны бүлгийг өөрчлөх боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Бөөрний донорын цусны бүлгийг өөрчлөх боломжтой болжээ

Бөөрний донорын цусны бүлгийг өөрчлөх боломжтой болжээ

Цусны бүлэг өөр тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах боломжгүй. Тэгвэл эрдэмтэд донорын бөөрний цусны бүлгийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр олон өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох боломжтой болно.

Одоогийн байдлаар В бүлгийн цустай өвчтөнүүдэд асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. Энэ бүлгийн цусны хандивын хэмжээ хамгийн бага байдаг. Эрдэмтэд бөөрний цусыг О бүлэгт шилжүүлэх арга боловсруулжээ. О бүлгийн цусыг ямар ч төрлийн цусны бүлэгтэй өвчтөнд хэрэглэж болдог давуу талтай.

Энэ нээлтийн эзэд нь Кембрижийн их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын профессор Майк Николсон, докторант Серена МакМиллан нар юм. “В бүлгийн цустай хүний бөөрийг авч, нормотермик перфузийн аппарат ашиглан ферментийг эрхтэнд шахна. Ингэснээр хэдхэн цагийн дотор В бүлгийн цустай бөөрийг О бүлгийн цустай болгож чадсан. Энэ нээлт олон хүний амьдралыг өөрчилнө гээд бодохоор сэтгэл хөдөлж байна” гэж МакМиллан хэлжээ.

В бүлгийн цустай хүмүүс мэс засал хийлгэхээ нэг жил хүлээх ч тохиолдол гардаг. Эдгээр өвчтөн бөөр шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтын 33 хувийг эзэлж байна. Хар арьстан болон үндэстний цөөнхүүд ихэвчлэн В бүлгийн цустай байдаг аж. Гэтэл өнгөрсөн онд нийт эрхтэний хандивын ердөө 9 хувийг энэ төрлийн донорууд бүрдүүлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж