552,702 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

 552,702 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 147,898,037 төгрөгийн үнийн дүн бүхий 552,702 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шинэст" ХК (NRS +14.99%), "Монгол дизель" ХК (MDZ +14.98%) болон "Мерекс" ХК (MRX +14.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.90%), "Адуун чулуун" ХК (ADL -9.33%) болон "Монгол савхи" ХК (UYN -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,772 ширхэг нэгж эрхийг 5,343,893 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 96,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.01 хувиар өсөж, 34433.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,999,900,542,513 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж