Зөгий, эрвээхэй, сарьсан багваахай устсанаар дэлхийд хүнс хомсдоно

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Зөгий, эрвээхэй, сарьсан багваахай устсанаар дэлхийд хүнс хомсдоно

Зөгий, эрвээхэй, сарьсан багваахай устсанаар дэлхийд хүнс хомсдоно

Дэлхий дахинд зөгийн тоо толгой буурч байна. АНУ-д сарьсан багваахайн талаас илүү хувь нь үгүй болж, алсдаа устах аюулд орсон амьтны тоонд оржээ. Түүнчлэн, хаан эрвээхэй устаж үгүй болоход ойрхон болсныг олон улсын эрдэмтэд хэлж байна. Энэ гурван амьтан гурвуулаа тоос хүртээгчид гэдгээрээ нийтлэг шинж чанартай. Тэд байхгүй бол жимс, хүнсний ногоо болон бусад ургамал тоос хүртэхгүй учир бидний хүнсний хангамж томоохон асуудалтай тулгарч байна гэсэн үг.

Бидний идэж буй хүнсний гуравны нэг нь тоос хүртээгчтэй шууд холбоотой аж. Эрвээхэй, зөгий, сарьсан багваахай нар бидний ширээн дээрх хүнсний 30 орчим хувийг бий болгодог.

Алим, амтат гуа, цангис жимс, хулуу, цэцэгт байцаа, бүйлс зэрэг нь тоосжилт буурахад хамгийн өртөмтгий хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог юм байна. Нийт үр тарианы 90 орчим хувьд нь зөгий тоос хүртээдэг. Тэр бүү хэл текилла хүртэл эрсдэлд оржээ.

Тоос хүртээгч амьтдын тоо толгой ийн цөөрч буй нь удаан үргэлжилсэн ган гачгийн нөлөө юм. Ялангуяа эрвээхэй нь температурын өөрчлөлтөд хамгийн мэдрэг шавж ажээ. НҮБ-аас 2019 онд гаргасан тайланд дурдсанаар, цаг уурын хямрал эрчимжиж буй тул ирэх тавин жилд нэг сая төрөл зүйл устах эрсдэлтэй байна. Олон улсын байгаль хамгаалах холбооны эрдэмтэд хаан эрвээхэйг нэн ховордсон амьтдын улаан жагсаалтад нэмжээ.

Тэгвэл сарьсан багваахай нь хүнсний аюулгүй байдалд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай хортон шавж идсэнээр АНУ жилд гурван тэрбум ам.доллар хэмнэдэг аж. Шавж устгахаас гадна эрвээхэйн нэгэн адил тоос хүртээх үүрэгтэй. Текилла хийдэг агава нэртэй ургамалд тоос хүртээдэг цор ганц амьтан нь сарьсан багваахай аж. Сарьсан багваахайнууд дулааны стресст амархан өртдөг тул мөн л олноороо үхэж үрэгдэх болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж