Жейло Бритниг сэтгэл санаагаар дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Жейло Бритниг сэтгэл санаагаар дэмжив

Жейло Бритниг сэтгэл санаагаар дэмжив

Поп гүнж Бритни Спирс эцгийнхээ хараа хяналтаас мултарч, хайртай хүнтэйгээ гэрлээд одоо л сайхан амьдрах итгэл найдвар төрж байв. Гэвч Бритнийн хурим дээр хөвгүүдийнх нь эцэг, экс найз залуу Кевин Федерлайн ирж үймээн дэгдээсэн. Тухайн үед Кевинийг цагдаа нар саатуулж, арга хэмжээ авсан боловч тэрбээр Бритниг тайван орхих бодолгүй байгаа бололтой. Кевин сүүлийн үед Бритни болон хөвгүүдийнхээ харилцааны талаар янз бүрийн мэдээлэл хийх болсон.

Тэгвэл дуучин Женнифер Лопез инстаграм хуудсаараа дамжуулан Бритнид сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Тэрбээр 2001 оны "MTV" шагнал гардуулах ёслолын үеэр Бритнитэй авхуулсан зургаа оруулж, "Хүчтэй байгаарай" гэж жиргэжээ.

Бритни саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа экс найз залуу Федерлайнтай хөвгүүдээ хамтран өсгөх нь ямар хэцүү болохыг тайлбарласан. Түүнчлэн хөвгүүд нь Бритнитэй хэдэн сар уулзахаас татгалзсан гэж ярьжээ. Үүний зэрэгцээ Бритни хөвгүүдтэйгээ муудалцсан бичлэгийг нь Кевин цацаж хувийн эрх чөлөөнд нь халдсан талаар өмгөөлөгч нь ярьжээ.

Бритни экс найз залуугаасаа салахдаа сэтгэл санааны гүн хямралд орсноос шүүхийн шийдвэрээр эцгийнхээ хараа хяналтад байх болсон. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Бритни санхүүгээ хувьдаа захиран зарцуулах, бие даан чухал шийдвэр гаргах эрхгүй явж ирсэн.

ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж