Ангараг руу робот машин нисгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Ангараг руу робот машин нисгэнэ

Улаан нүдэн гарагийг шинжлэн судлахаар 2012 онд  “сониуч нэртэй автомашины хэмжээтэй  робот машин  илгээх гэж байна.  2.4 тэр бум  ам долларын өртөгтэй уг төхөөрөмж одоогоор  НАСА-ын  Ангараг гарагийг судлах шинжилгээний лабораторид  хөлд орж байгаа гэнэ.  Технологийн шинэ дэвшил боох уг машиныг судалгаа шинжилгээ хийх хамгийн орчин үеийн аргад тооцож байна.  Хоёр жилийн өмнө улаан нүдэн гараг дээр буусан түр зуурын буулт нь эрдэмтдийг ийм машин хийхэд хүргэсэн аж. Уг робот машины   хүчин чадал үгүйлшгүй  бөгөөд гараг дээрх нэг өдрийн үйл явцын зургийг авч дэлхий рүү илгээх аж. Гэвч эрдэмтдийн тооцож буйгаар 2011 оны эцсээр төлөвлөж буй Ангараг руу хөөрөх сониучын  аялалд нэлээдгүй цаг хугацаа мөнгө шаардагдах гэнэ.  Цөмийн цэнэглэгчийг “сониуч” хөөрөхийн  дөнгөж өмнөхөн суурилуулах бөгөөд одоогоор зургаан моторт дугуй болон бусад төхөөрөмжүүдийг байрлуулж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж